Apple iOS 10.1 шинэчлэлт гаргалаа шинээр нэмэгдсэн өөрчлөлтийг ЭНДЭЭС

thumbnail
Түгээсэн
17806 Уншсан

Apple компани албан ёсоор iOS 10 системийн шинэчлэлт болох iOS 10.1 - ийг iOS 10 суулгах боломжтой бүх төхөөрөмж дээр гаргалаа. Өмнөх загвар болох iOS 10.0.2 дээр гарсан алдаа доголдлыг засаж сайжруулсан ба шинээр iPhone 7 Plus дээр "Portrait Camera" хэмээх нэмэлт нэмэгдсэн байгаа бөгөөд зөвхөн iPhone 7 Plus зураг дарах үедээ зураг дээр байгаа объектын арын фоныг бүдгэрүүлэх болох үүрэгтэй юм. Та энэ нийтлэлээс шинээр гарсан системийн шинэчлэлтийг өөрчлөлтийн жагсаалтыг уншаарай

 

Та системын шинэчлэлт хийхдээ 

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.1 install хийгээрэй

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

Засаж сайжруулсан өөрчлөлт

 

Камер болон Зураг

• Portrait Camera нэмэлт нь iPhone 7  Plus дээр гарсан.

• Хүмүүсийн нэр Photo апп ашиглаж iCloud Backup дээр хадгалагддаг болсон.

• Photo апп дээр Grid View хийх үед дэлгэцийн гэрэлтүүлэг сайжруулсан.

• Camera апп оруулах үед гацаж байсан алдаа засагдсан.

• iCloud Photo сан оруулах үед гарч байсан алдаа засагдсан.

 

Мессеж апп

• Хариу илгээхдээ Дэлгэц дүүрэн эффект шинээр нэмэгдсэн.

• Мессэж эффект нь Reduce Motion тохиргоо асаалттай үед тоглуулах боломжтой болсон.

• Мессэж апп дээр хаяг нь гарахгүй цагаан дэлгэц гараад байсан алдааг засаж оруулсан.

• Илгээгч нь тодорхойгүй спам мессэж шүүх чадвар дээр сайжруулалт хийгдсэн.

• Мессэж аппаар видео бичлэг хийгээд явуулах үед дуун гарахгүй байсан алдааг зассан

 

Засвар хийсэн өөрчлөлтүүд

• Хөгжүүлэгч нарын хийсэн аппаар Bluetooth холбогдох чадвар сайжирсан.

• Airplay горимоор дэлгэц хуваах горим нь төхөөрөмж асаалттай эсвэл амарсан байх үеийг илүү мэдэрнэ.

• iTunes дээр худалдаж авсан контентүүдийг харах нь харагдахгүй байсан "Show iTunes Purchase" тохиргоог унтраасан.

• Facetime HD ашиглах үед iPhone 7 болон iPhone 7 Plus дээр нэмэлт эффекд шууд харуулахгүй байсан алдааг зассан.

• Хятад хэл дээр гарны байрлал ашиглах үед Health аппийн үр дүн бичих хөрвүүлэх үед гарч байсан алдааг зассан.

• Үзэж байгаа вебсайтаа Safari дээр бусадтай хуваах "Share" хийх илүү хялбар болсон.

• Mail аппаар мессэж явуулахдаа цөөн тооны текст явуулах боломжтой.

• HTML хэлээр формат хийгдсэн цахим шууданг алдаагүй харуулахаар болсон.

• Mail апп дээр хайлтын хэрэглүүр гарахгүй байсан алдааг зассан.

• Today View нэмэлт хэрэглүүр дээр орох мөн шинэчлэлт хийх үед гарч байсан алдааг засаж сайжруулалт хийсэн.

• Цаг агаарын нэмэлт хэрэглүүр дээр мэдээллээ шинэчлэхгүй байсан алдааг засаж сайжруулсан.

• iPhone 7 дээр голын товч Home Button дээр дарах үед хайлтын Settings апп дээр хайлтын илэрц гарахгүй байсан алдааг зассан.

• Спам мессеж болон дуудлага хаасан "Blocking Call" хэрэглэгчээс ирэх мэдэгдэл дээр сайжруулалт хийсэн.

• Сэрүүлэг дуугарах үед гарч байсан алдааг зассан.

• Дууг Bluetooth ашиглаж тоглуулах үед хэрэглэгч Taptic хөдөлгүүр ашиглаж байхад эргээд дуу явахгүй байсан алдаан зассан.

• iCloud дээр Restore хийж дуусаад iCloud Backup - с өмнө хуулсан юмнуудаа хуулахгүй байсан алдааг зассан..

 

Гэх мэт олон тооны алдааг засаж сайжруулсан бөгөөд та дараах линкээс бүх жагсаалтыг хараарай

https://support.apple.com/HT201222

Холбоотой мэдээлэл