Apple : iOS 10.2.1 системийн шинэчлэлт iPhone , iPad дээр гаргалаа.

thumbnail
Түгээсэн
8546 Уншсан

Apple компани өнөөдөр албан ёсоор iOS 10.2.1 системийн шинэчлэлтийг нийтэд тараалаа. Хэсэг хугацааны турш туршилтын горимд байсан iOS 10.2.1 систем шинэчлэлт өнөөдрөөс эхэлж тараагдсан эхэлсэн ба iOS 10.2 загвараас 1 сарын зайтай гарч байгаа. iOS 10.2.1 системийн шинэчлэлт нь iOS 10 хэрэглэж байгаа бүх хэрэглэгч нар төхөөрөмж дээрээсээ update хийх боломжтойгоор мөн PC эсвэл Mac дээр iTunes ашиглаж суулгах боломжтойгоор гарсан. Тус системийн шинэчлэлт дээр өмнөх iOS 10.2 дээр гарч байсан алдааг засаж сайжруулж мөн илүү аюулгүй, хурдан ажиллах боломжтой болсон гэнэ. Түүнчлэн iOS 10.3 туршилтад удахгүй гарах бөгөөд цуу яриагаар iOS 10.3 дээр "Үзвэрийн горим" нэмэгдэнэ гэж байгаа бөгөөд энэхүү горим нь control center дээр попкорны зурагтай байх ба дарах үед үзвэрийн горимд шилжиж дэлгэц дээрх хэсгүүд бүдгэрэх үүрэгтэй байх аж.

Та системийн шинэчлэлт хийхдээ :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.2.1 суулгаарай

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

 

Холбоотой мэдээлэл