Apple : iOS 10.3 системийн шинэчлэлт iPhone , iPad дээр гаргалаа.

thumbnail
Түгээсэн
5385 Уншсан

Apple компани iOS 10 системийн iOS 10.3 шинэчлэлтийг iPhone, iPad, iPod touch дээр гаргалаа. Нийт 6 удаа хөгжүүлэгч нарт зориулж туршилтад орсон тус системийн шинэчлэлт iOS 10 суугдаад ашиглагдаж байгаа бүх iPhone, iPad, iPod төхөөрөмж татах боломжтойгоор нийтэд тараагдлаа. Тус системийн шинэчлэлт нь iOS 10.2.1 дээр гарсан алдаа мадаг дээр засвар хийгдсэн ба Find My iPhone апп дээр өөрийн Airpods төхөөрөмжийн байршил тогтоох боломжтой шинэчлэлт мөн Siri - гээр гүйлгээ хийх нэмэлт үйлдэл гэх мэт шинэчлэлт хийгдсэн бөгөөд өмнөх систем дээр байсан системийн үндсэн аппууд дээр сайжруулалт хийсэн байна.

 

Та iOS 10.3 software update хийх бол :

Settings > General > Software Update дээр дараад iOS 10.3 суулгаарай.

 

Системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

Холбоотой мэдээлэл