iOS 10.3 системийн шинэчлэлтийг Apple удахгүй гаргана.

thumbnail
Түгээсэн
7777 Уншсан

iOS 10 систем албан ёсоор гараад маш олон загвараар шинэчлэлт хийгдээд байгаа. iOS 10.3 удахгүй гарах бөгөөд одоогоор ил гарсан мэдээллээр бол Tеатр горим буюу үзвэрийн горимтой болох аж. Тус мэдээллийг Apple компанийн шинэ бүтээгдэхүүний талаар шуум мэдээлэл тараадаг Sonny Dickson твиттер хуудас дээрээ оруулсан юм. Түүнчлэн тэрбээр iPhone 7 Jet White өнгө гарна хэмээн мэдээлэл твиттер сүлжээнд тараасан ба бичлэг хүртэл оруулсан удаатай. Шинээр нэмэгдэх горим нь Control center дээр попкорны зурагтай байх ба дарах үед үзвэрийн горимд шилжиж дэлгэц дээрх хэсгүүд бүдгэрэх үүрэгтэй байх юм байна. Шинээр гарах системийн шинэчлэлт iOS 10.3 шинэчлэлтийн хөгжүүлэгчид зориулсан загвар 1 сарын 10 цацагдана. Үүнээс гадна iOS 10.3 дээр өмнөх систем дээр гарсан алдаа доголдлыг засах ба одоогоор iOS 10.2 нийтэд тараагдсан бол iOS 10.2.1 загварын туршилтын 2 дугаар загвар 12 сарын 20нд тараагдсан юм. iOS 10.3 хөгжүүлэгч нарт гарах хугацаа нь товлогдсон болохоор  iOS 10.2.1 загвар энэ сардаа багтаад нийтэд татаж суулгахаар гарч бас магадгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд нэг системийн шинэчлэлт ойролцоогоор 4-5 удаа засвар хийгддэг.

 

 

Холбоотой мэдээлэл