iOS 10 систем нийт iOS хэрэгслийн 80% дээр суугдсан байна.

Түгээсэн

Apple компани iOS 10 системийг нийтэд тараагаад зөвхөн 5 сар хугацаанд шинэ рекорд тогтоосон байна. Одоогоор дэлхий дээр ашиглагдаж байгаа нийт iOS төхөөрөмжийн 5 тутмын 4 дээр iOS 10 суугдсан юм. Энэхүү судалгааны мэдээлэл нь Appstore дээр өнөөдрөөс цацагдаж эхэлсэн ба нийт Apple - ын хөдөлгөөнт мобайл төхөөрөмжийн 79% нь iOS 10 суулгасан аж. Энэ нь Apple - ын бүтээсэн бүх үйлдлийн системийн загваруудаас хамгийн хурдан хугацаанд тараагдсан явдал болж байгаа.

Ирэх сар гэхэд 80% хэмжээнд хүрэх бололцоотой iOS 10 систем хурдацтай тархаад байгаа давуу талууд нь шинэчлэгдсэн iMessage, шинэ 3D мэдрэгч, утас түгжээтэй үед ашиглах самбарууд "widget", ажиллагаа илүү өргөн болсон Siri зэрэг олон тооны өөрчлөлтүүд агуулсан. Түүнчлэн системийн шинэчлэлт хийх мэдэгдэл интернет холболттой үед байнга гарч ирэх мөн огт зогсоож болохгүй болсон явдал iOS 10 системийг хурдацтай тархахад хүргэсэн гэж эх сурвалжууд мэдээлэл гаргасан. iOS 10 систем гарснаар системийн шинэчлэлт хийх санамж зөвхөн хоногоор ухрааж автомат үйлдэл тавих эсвэл түр хугацаанд сануулахгүй болгох гэсэн л сонголттой байдаг.

  • Apple iPhone дээр нэмэлт баттерей гаргалаа

  • Гацаж удаад байгаа iPhone - г хэвийн болгох хялбар арга

  • iPhone хүйтэнд ажиллах үед яадаг вэ ?

  • iPhone 6s усны хамгаалалттай байх боломжтой

Илүү дэлгэрэнгүй
АНХААР ! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг манай сайт устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд iPhone.mn хариуцлага хүлээхгүй.