iOS 10 дээр нэмэгдэх өөрчлөлтийг харуулсан концепт бичлэг

thumbnail
Түгээсэн
24565 Уншсан

Энэ жилийн 6 сарын үеэр Apple албан ёсоор хөгжүүлэгч нарт зориулсан шинэ систем танилцуулах уулзалт зөвлөгөөн зохион байгуулна. Тэрхүү өдөрлөгөөр iOS , OS X , WatchOS гэх системүүдийн шинээр гарах загварыг хөгжүүлэгч нарт танилцуулдаг. Үүнээс онцлох чухал систем нь Apple - ын хамгийн өргөн хэрэглэгддэг iOS системийн 10 дугаартай загвар юм. Эх сурвалжуудийн мэдээлэл хийж байгаа таамаг дээрээс үндэслэж үзвэл iOS 10 нь 3D Touch дээр суурилсан нэмэлтүүд ихээр агуулж магадгүй аж. Зарим нэг өргөн хэрэглээний үйлдэл дээр 3D Touch тусламжтай түргэн гүйцэтгэж хугацаа хэмнэх зэрэг олон давуу талыг олгож магадгүй байгаа гэнэ. Албан ёсоор iOS 10 систем намар танилцуулах iPhone 7 - той хамтаар гарах нь дамжиггүй юм. Чөлөөт уран бүтээлч Sam Beckett iOS 10 дээр нэмэгдэж магадгүй өөрчлөлтийг агуулсан концепт хийсэн байна.

Доорх бичлэг дээр гарах үйлдлүүд одоо iOS 9 систем дээрх зарим нэг үйлдлийг илүү хялбар болгож цаг хэмнэсэн байгааг та харах болно.

 

 

Холбоотой мэдээлэл