iOS 10 албан ёсоор 9 сарын 13 өдөр гарна.

thumbnail
Түгээсэн
13618 Уншсан

Apple компани iPhone 7 танилцуулах үеэр iOS 10 гарах өдрийг зарласан бөгөөд 9 сарын 13 өдөр iOS 10 систем нийтэд тараагдах юм. Түүнчлэн өнөөдрөөс iOS 10 - ын хамгийн сүүлийн бэлэн болсон хувилбар буюу GM "Golden Master" загвар нь хөгжүүлэгч нарт тараагдаад байгаа. "Хамгийн томоохон шинэчлэлт агуулсан" өөрчлөлттэй хэмээгдэж буй тус загвар нь цоо шинэ төрлийн Lockscreen болон Control Center мөн Илүү ухаалаг ажиллагаатай Siri , Олон төрлийн онцлог сонирхолтой стикер зураг зэрэг явуулах боломжтой iMessage , сайжруулсан Apple Maps гэх мэт олон төрлийн шинэчлэлт өөртөө агуулаад байгаа. Мөн систем дээр цаанаас суугдаж ирсэн зарим нэг аппуудийг устгах боломжтой болсон нь хамгийн том онцлог юм.

 

Та iOS 10 гарсны дараагаар 

Өөрийнхөө iOS төхөөрөмжийг Wifi сүлжээ мөн цэнэглэгчид залгаад Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхэлнэ хэрэв алдаа гарвал дээрх алдаануудын аль нэг нь гарах болно. Хэрэв Passcode асуувал өөрийнхөө Passcode - г хийж өгөөрэй

 

iOS 10 системийн шинэчлэлт хийх үед алдаа гарвал :

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.
• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.
• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй
• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

 iOS 10 суулгаж болох төхөөрөмжийн жагсаалт

 

 

Холбоотой мэдээлэл