Хакерууд iOS 10.1.1 хамгаалалтыг эвдэж Jailbreak хийсэн байна

thumbnail
Түгээсэн
17152 Уншсан

Хакерууд iPhone 7 болон iOS 10.1.1 системийг амжилттай эвдсэнээ өөрсдийн твиттер хуудас дээрээ тавьсан байна. iOS системийн хамгаалалтыг эвдэх үйлдлийг "Jailbreak" хэмээн нэрлэдэг бөгөөд хэрэв та үүнийг хийснээр системийг тохиргоо нээлттэй болж та утсаа өөрийн дураар ашиглах бүрэн боломж нээгддэг гэсэн үг юм. Цаанаасаа системийн бүрэн ажиллах хэрэглэгч өөрийн дуртайгаар ашиглах боломжийг iOS систем дээр хаасан байдаг бөгөөд зөвхөн энэхүү "Jailbreak" тусламжтай та системийн үндсэн тохиргоог болиулж болдог байна. Үүнийг хийсэн хакер нь Лука Тодэско хэмээх залуу бөгөөд тэр iPhone 7 дээр Jailbreak хийсэн хэмээн зургаа бусадтай хуваалцахдаа " одоогоор ямар нэг асуудалгүй ажиллаж байна " хэмээн мэдэгдсэн. Гэхдээ энэ нь хэдий амжилттай хийж чадсан алхам боловч нийтэд Jailbreak хийх боломжтой програм хэзээ гарах талаар огт мэдээлэл гараагүй байгаа. Мөн тэрээр үүнийгээ хэрэглэгч нарт Jailbreak хийх багаж болгох талаар мэдээлэл хүртэл өгөөгүй. Зөвхөн амжилттай Jailbreak хийж чадсан тухайгаа хуваалцсан гэсэн хэдий ч магадгүй энэ нь удахгүй iOS 10.1.1 систем дээр Jailbreak хийх боломжтой багаж гарч магадгүй гэсэн илрэл юм.

 

 

Эх сурвалж : Twitter

Холбоотой мэдээлэл