iOS 10 системийн өөрчлөлтийг харуулсан концепт бичлэг

thumbnail
Түгээсэн
15365 Уншсан

Apple - ын зохион байгуулдаг хөгжүүлэгч нарын уулзалт зөвлөгөөн танилцуулга дээр iOS 10 систем анх удаа танилцуулах төлөвтэй байгаа юм. Тус арга хэмжээг Apple - ын WWDC "Worldwide Developers Conference" хэмээн нэрлэдэг бөгөөд өнгөрсөн жил 6 сарын 8 - 12 хооронд зохион тус арга хэмжээ амжилттай зохиогдсон. Энэ жил өнгөрсөн жилийнхтэй ойролцоо хугацаанд болох төлөвтэй байх аж. iOS 10 систем дээр нэмэгдэж магадгүй өөрчлөлтүүдийг харуулсан концепт бичлэгийг Ralph Theodory чөлөөт бүтээлч бичлэг болгож Youtube хуудаснаа танилцуулжээ.

Үүнд :

Camera апп - баркод болон qr код уншигч 
Settings апп - анхнаасаа суугдаж ирсэн "default app" устгах боломж
Settings апп - дээр хувийн нууцлал сайжруулах
Settings апп - Текст давхарлах үед үгийн товчлол дээр хязгаарлалт хийх энгийн үг дээр зарим нэг ёс бус үг оруулаад хүмүүс найзаараа тоглох тохиолдол их байдаг.
Music апп - интерфэйс нь сайжирч илүү боломжит түргэн үйлдэл гүйцэтгэх цэс
Music апп - дууны гаргалт дээр сайжруулалт хийх
Music апп - Ухаалаг унтлагын горим 
Phone апп - Force Touch тусламжтай залгах боломж
Control Center - шинэ төрлийн тохиргоо сонголтууд


Эдгээр нь хамгийн ойр нэмэгдэж магадгүй шинэчлэлтүүд юм.

 

Холбоотой мэдээлэл