АНХААР : iOS 10 суулгах явцад зарим iPhone , iPad эвдэрч байна

thumbnail
Түгээсэн
23920 Уншсан

Дөнгөж шинээр гараад байгаа iOS 10 суулгаж байх үед алдаа гараад "Recovery Mode" систем сэргээх горимд орсон талаар хэрэглэгчдийн гомдол Twitter бичил блог дээр хэд хэд бичигдсэн байна. Энэ талаар томоохон эх сурвалжууд мэдээлэл бичиж байгаа бөгөөд магадгүй та Update хийхээ түр азнаж болох юм. Учир нь "Recovery Mode" болсон төхөөрөмж заавал системээ шинээр тавих хэрэгтэй бөгөөд тэгэхийн тулд таны утас дээр байх бүх контент устах эрсдэлтэй. Одоогоор энэ талаар Apple ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байгаа.  

 

Шинэчлэл : Тус алдаа нь засагдсан

 

Твиттер хэрэглэгчдийн гомдлууд

 


Хэрэв Recovery горимд орсон бол хэрхэн засах вэ ?

Юуны өмнө та www.getios.com энэ сайтаас өөрийнхөө iPhone , iPad , iPod дээр тохируулан iOS version-той Firmware татаж аваарай...


/ жич та утас дээрээс нь хийх огт боломжгүй болохыг анхаарна уу!!! компьютер ашиглаж хийнэ /

танд шаардагдах  зүйлс :
• Usb залгуур
• Компьютер
• iTunes

Хэрэв таны компьютер дээр iTunes байхгүй бол эндээс татаж аваарай

Алхам 1
Эхлээд та утсаа Dfu горим Recovery горимд оруулах ёстой 

DFU "Recovery mode" recovery горим нь утасыг хүчээр энэ горимд оруулсанаар системийг ахин ачаалуулах буюу системийг шинэчлэх дахин суулгах боломжтой болгодог горим юм.

 

Хэрхэн оруулах вэ ?

Утсаа унтараагаад
usb-гээрээ комдоо холбо

• Home болон Power товчоо 10 секунд хамтаар дар

9 дахь секундээс Power товч дээрээс хуруугаа аваад

• Home товчоо ганцааранг нь дарсаар 15 секунд бол ингэх үед

iTunes дээр Таны iPhone , iPad , iPod Recovery горимд орсонг хүлээж авлаа гэж анхааруулга харуулна.

Restore дээр дараад цаашлаа үргэлжлүүлээрэй


 

Алхам 2

Одоо харин өмнө татсан iOS  10 - г зааж өгөөд Restore iPhone дээр дарна.

Хэрэв та Windows систем хэрэглэдэг бол shift товч + mouse 1 хослолтой дар
Mac систем хэрэглэдэг бол alt"option" товч + mouse 1 хослолтой дар

Шинээр цонх гарч ирэх болно. Татаж авсан iOS firmware зааж өгнө үү


Алхам 3
За одоо өөрөө бүх ажилийг iTunes гүйцэтгэх тул хүлээх л үлдсэн

Утас дээр Restore хийж байгаа үйл явц харагдах байдал


 

Алхам 4

Бүрэн уншиж дууссан болхоор та шинээр утасаа эхлүүлэх аль эсвэл өмнө нь backup хийсэн бол тэр backup-аа сэргээх боломжтой
 

Жич : Setup new iPhone - н шинээр утсаа нээх сонголт юм. Энэ нь ямар ч дата контент оруулахгүйгээр утсаа "цоо шинээр" нээх үйл явц юм
Харин Restore from this backup нь өөрийнхөө өмнө нь хуулж авсан backup - аа оруулж байгаа үйлдэл бөгөөд өмнө хийж авсан backup - аа буцаан оруулах зориулттай
Та Өмнө хийсэн Restore - оо оруулсан тохиолдолд яг тэр цаг үед хийсэн backup тэр цагт хуулсан бүх юмтайгаа орох болно.

 

Алхам 5

Ингээд та амжилттэй iOS сүүлийн Firmware суулгаж чадлаа

 

Холбоотой мэдээлэл