iOS 10 гарлаа. Түүний онцлог давуу талуудыг ЭНДЭЭС

thumbnail
Түгээсэн
74025 Уншсан

Энэ жилийн Apple шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ дээр iOS 10 системийн шинэчлэл 9 сарын 14 нд хэрэглэгч нарт хүрнэ хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл яг өнөөдөр iOS 9 суулгаад ашиглаж болж байгаа iPhone 5 болон түүнээс дээш бүх iPhone, iPad Mini 2 болон түүнээс дээш бүх iPad  , iPod Touch 6 дээр iOS 10 системийн загвар татахаар тараагдаж байна. Хэрэв та бэлэн бол яг одоо Software Update - аа хийгээрэй iOS 10 систем нь өмнөх загварууд дээр байгаагүй маш олон тооны шинэчлэлт нэмэгдсэн бөгөөд нийтдээ 8 удаа туршилтын загвар гаргаж илүү сайжруулсан байгаа. Түүнчлэн iOS 10 систем нэмэгдсэн шинэчлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэ нийтлэл дээрээс уншаарай

 

iOS 10 ямар iPhone , iPad , iPod дээр суух вэ ?

Хэрэв таны төхөөрөмж одоогоор iOS 9 аль нэг загвар дээр ашиглаж болж байвал ямар ч асуудал байхгүй. iOS 10 нь iOS 9 ашиглаж болж байгаа бүх iPhone 5 болон түүнээс дээш бүх iPhone, iPad MIni 2 болон түүнээс дээш бүх iPad  , iPod Touch 6 дээр ажиллаж болно.


iOS 10 системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

iOS 10 системийн шинэчлэлт заавал интернэт сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.
• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.
• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.
• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй
• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

 

Хэрхэн iOS 10 системээ шинэчлэх вэ ?

Өөрийнхөө iOS төхөөрөмжийг Wifi сүлжээ мөн цэнэглэгчид залгаад Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхлэнэ хэрэв алдаа гарвал дээрх алдаануудын аль нэг нь гарах болно. Хэрэв Passcode асуувал өөрийнхөө Passcode - г хийж өгөөрэй

Нэмэлт : Install Tonight or Remind Me Later. - гэсэн тохиргоо байдаг завгүй үедээ дараа нь сануулах эсвэл оройхон хийж болдог байна. Системийн шинэчлэлт танай вайфай сүлжээний тухайн үеийн хурдаас хамаарч татах өөр өөр байдаг. 

 

iOS 10 дээр нэмэгдсэн шинэчлэлт

 

1. Lockscreen дээр Notification болон Control Center хамтаар харагдана.

Та Lockscreen дээр зарим нэг үйлдлүүдийг утсаа онгойлгох шаардлагагүй гүйцэтгэх боломжтой бөгөөд Lockscreen дээр Notification болон Control Center хамтаар харагдана. Хооронд нь slide хийж ашиглах боломжтой

 

2. Lock screen дээр цаг агаарын мэдээ , тоглуулж байгаа дуу мөн шинээр ирсэн мессежийг утсаа онгойлгохгүй үзэж болно.

 

 

3. Siri дээр хөгжүүлэгчдийн бүтээсэн апп дэмждэг болсон.

 


Та Siri тусламжтэй хөгжүүлэгчдийн бүтээсэн аппийг дуу хоолойгоор удирдаж болно. Wechat , Spotfy гэх мэт аппууд

 

4. Siri илүү ухаалаг мөн хиймэл оюун ухаантай болж байгаа.

 

Таныг iMessage ашиглах үед siri байгаа байршлыг ямар нэг юм бичилгүй харуулахаас гадна танд санал болох утасны дэвтэр цагалбар зэргийг илүү ухаалаг системээр дамжуулж санал болгож чадна.

 

5. Илүү ухаалаг Photos апп.

 

Photos апп зургийг хүний нүүрний царай таних технологиор хүмүүсийн царайгаар таниулж хэн хэдэн зурагд орсныг ялгаж чадахаас гадна. Зураг авагдсан байршлаар ялгаж мөн тухайн ялгаж харуулж байгаа хэсгийн тойм зохиомж бичлэг хүртэл хийх чадвартай болж байгаа

 

6. Apple Maps апп илүү ухаалаг болсон.

 

Apple Maps апп зам заах харуулах нарийвчлал илүү ухаалаг болсон бөгөөд танд хэрэгтэй үйлчилгээний газруудыг харуулж чадна. Жишээлбэл зөвхөн тантай ойролцоо байх зоогийн газар харах бол илүү ухаалгаар хурдан шуурхай хялбар танд харуулах болно.

 

7. Apple Music бүрэн шинэчлэлт хийсэн.

 

Apple Music харагдах байдлаасаа илүү сайжруулалт хийсэн. Түүнчлэн таны үүсгэсэн дууны жагсаалтаар ялгах болон татаж авсан дуугаар ялгадаг болж байгаа гэнэ. Шинээр гарч байгаа уран бүтээлчийн бүтээлтэй танилцуулах өөр төрлийн дууны жагсаалт санал болгох гээд өмнөх Apple Music - с илүү сайжруулалт хийсэн. Та энэ үйлчилгээг бүрэн авах бол Apple Music үйлчилгээнд бүртгүүлэх хэрэгтэй.

 

8. Анхнаасаа суугдсан үндсэн аппууд устгах боломжтой.

 

Бага багтаамжтэй утастай хэрэглэгчийн шүдний өвчин нь огт хэрэглэдэггүй мөртлөө устахгүй байгаад л байдаг аппууд биздээ. Тэгвэл та iOS 10 системээс эхэлж тэдгээрийг устгаж чадна.

 

9. Мэдээлэл унших Apple News сайжруулалт хийгдсэн.

 

Apple News апп илүү хурдан ажиллахаас гадна танд санал болгох мэдээлэл нийтлэлийг илүү өргөн хүрээний ангилсан хэлбэрээр санал болгох чадвартай болж байгаа. Трэнд болож байгаа нийтлэл шүүмж болон мэргэжлийн сэтгүүлчдийн мэдээллийг notification өгч танд санал болгоно.

 

10. Homekit үйлчилгээг ашиглаж гэрийнхээ цахилгаан хэрэгслийг удирдаж болно.

 

Гэрийн автомат системд холбогдсон аливаа нэг цахилгаан хэрэгслээ Homekit - н тусламжтай удирдах боломжтой гэрэл агааржуулагч, зурагт , цонхны хаалт гээд бүгдийг зөвхөн утсаараа удирдаж болно.

 

11. Phone апп дуут мессеж илгээж чадна мөн өөр апптэй холбогдож ажиллан.

 

Интернэтээр ашиглаж дуудлага хийдэг Whatsapp , Wechat , Messenger зэрэг аппууд Phone апп дээр шууд холбогдож ажиллаж болох бөгөөд танд ирэх дуудлагыг шууд хүлээн авч болно. Мөн үл мэдэгдэх дугаарыг спам болгож таниж чадна.

 

12. Message апп илүү ухаалаг болж байгаа.

 

Та Message аппаар явуулсан линк хаягийг таньж дотор байгаа контентийг дэлгэц дээр харуулна. Яг л Facebook Messenger апп шиг. Мөн зүгээр л нэг мессеж бичих биш танаас нөгөө хүнд явуулах эсвэл танд ирэх нөгөө хүний захидал нь тухайн хүний реакцаар илэрхийлж "Bubble effect" хэмээх хөдөлгөөнд орно. Энэ нь илүү хөгжилтэй харилцааг үүсгэх давуу тал олгож байна.

 

13. Message апп дээр мессеж илгээхдээ харагдахгүй мессеж илгээж болно.  

 

Таны илгээсэн мессеж хуруугаараа үрж байж харагдахаас гадна. Таны мессеж явуулахдаа арын фонийг өөрчилж хүртэл явуулж хөгжилдөж болно. Мөн хавсаргаж явуулж байгаа зураг дээр төрөл бүрийн стикэр нэмэх дээрээс нь зураг зураад хүртэл явуулж болно.

 

14. Emoji - г үгрүү хөрвүүлж чадна

 

Таны явуулсан мессежийг автоматаар Emoji болгож хөрвүүлнэ.

 

15. Message апп дээр нэмэлтээр стикэр суулгаж болно.

 

Төрөл бүрийн нэмэлт эможи стикэрийг Appstore дээрээс татаж авч Message апп дээр суулгаж болдог болж байгаа юм. Татаж авсан стикерууд шууд Message апп дээр сонголтууд дунд орж ирэх болно.

 

16. Clock апп танд орондоо орох цаг болсныг сануулна.

 

Шинэчилсэн Clock апп танд унтах цаг болон сэрэх цагийг сануулдаг болж байгаа.

 

17. live Photo дээр засвар хийж болно.

 

 

18. Камерлуугаа Slide хийгээд л шууд орох шинэ боломж

 

Холбоотой мэдээлэл