iOS 10 систем дээр нэмэгдсэн онцлох 10 ТОМ өөрчлөлт

thumbnail
Түгээсэн
33330 Уншсан

Нийт 8 удаа туршилтад орсон iOS 10 систем одоо бидний төхөөрөмж дээр суугдах нь бэлэн болсон ба 13 -наас 14 нд шилжих шөнө Software Update хийх боломжтойгоор гарна. Бид энэ удаагийн нийтлэлээр зөвхөн iOS 10 суулгахад  өмнөх системүүд дээр огт байгаагүй 10 давуу талыг хүргэж байна. Түүнчлэн iOS 10 системийг iPhone 5 болон түүнээс дээш бүх төрлийн iPhone , iPad Mini 2 - аас дээш бүх төрлийн iPad болон iPod Touch 6 зэрэг төхөөрөмж дээр суулгахаар гарсан.

 

1. Та цаанаасаа iOS дээр суугдаж ирдэг аппуудийг устгах боломжтой болсон.

 

2. Clock aпп шинэ загвартайгаар бараан өнгийн болсон ба та сэрүүлгээ тавихдаа оройноос өглөө сэрэх хүртлээ гэсэн тохиргоотой ашиглаж болно.

 

3. Notification хэсэг шинэ загвартайгаар гарсан илүү гоёмсог харагдана.

 

4. 3D Touch - ийн тусламжтай шинээр ирсэн бүх Notification - г устгах боломжтой.


 

5. Та 3D Touch - ийг Notification болон Contol center-үүд дээр ашиглаж болох бөгөөд таны дарсан даралтаас хамаараад нэмэлт цэс гарч ирэх юм.


 

6. Цаг агаар , цаглабар , мэдээ , гэх мэт мэдээллүүдийг бүгдийг нь утас цоожтой байхад харах мөн Notification дээр харж болно.


 

7. Маш олон тооны зураг дундаас хайх зургаа илүү хялбарчилж хайх боломжтой мөн таны зургуудаас сонгоод богино хэмжээний кино хийж хүртэл чадна.

 

8. Камераар зураг дарахдаа дэлгэц цоожтой байх үед Slide хийгээд зураг дарна.


 

9. "Slide to Unlock" байхгүй болсон одоо "Press home to unlock" буюу утсаа нээхдээ Home товч дээр дараад утасны онгойлгоно.


 

10. Эцэст нь бүрэн шинэчлэлт хийгдсэн iMessage зөвхөн текст мессеж илгээх биш бүх төрлийн хөдөлгөөнд зураг нэмэлт дүрсүүд зураг , бичлэг , мөн өөрийн гараар бичвэр явуулах гээд бүх төрлийн агууламж явуулдаг болсон байгаа.

Холбоотой мэдээлэл