Apple : iOS 11 албан ёсоор ирэх намар гарах болно.

thumbnail
Түгээсэн
946 Уншсан

Apple компани жил бүр хөгжүүлэгч нарт зориулсан уулзалт зохион байгуулдаг ба тэрхүү арга хэмжээг "WWDC" юм. Тус арга хэмжээ өнгөрөгч Даваа гаригт болсон бөгөөд тэрхүү арга хэмжээнд Apple үндсэн 3 систем болох iOS, MacOS, WatchOS зэрэг системүүдийн ирэх намар албан ёсоор гарах шинэ загварууд танилцуулсан юм. Мөн Apple компани цоо шинээр iMac загварын тусгай загвар болох iMac Pro хэмээх зөвхөн Space Grey өнгөтэй онцлох загвар танилцуулсан тус загвар ирэх өвөл худалдаанд гарах ба HomePod хэмээх цилиндр хэмжээтэй ухаалаг эзэнтэйгээ ярих зарчмаар гэрийн ухаалаг төхөөрөмжүүд удирдах боломжтой төхөөрөмж танилцуулсан юм.

Түүнчлэн iPad төхөөрөмж дээр шинэчлэлт хийсэн бөгөөд 12.9 болон 10.5 инч дэлгэцтэй iPad Pro загварууд өмнөх загваруудаасаа илүү хурдан ажиллах бололцоотой болсон бөгөөд зөөврийн компьютерын хэмжээнд очихоор ажиллах бололцоотой болсон гэнэ. Үүнтэй зэрэгцээд Apple - ын зөөврийн компьютер загварууд Macbook Pro загварууд шинэчлэлт хийсэн ба Intel компанийн хамгийн сүүлийн үеийн 7р үеийн загвар болох "Kabe Lyke" дээр албан ёсоор шилжиж байгаа бөгөөд танилцуулга дуусаад худалдаанд гарч эхэлсэн байгаа. 

iOS 11 хувилбарт шинээр нэмэгдэх өөрчлөлтүүд нь Control Center дээрх тохиргоонуудыг солих боломж түүнчлэн олон хуудас солих шаардлага байхгүй болсон гэнэ. Мөн Airplane горим нь зөвхөн үүрэн холбооны сүлжээг хаах боломжтой болох бөгөөд Bluetooth холболт тасарч байсан алдаа доголдол дагаад засагдах юм. Apple Pay үйлчилгээг идэвхжүүлсэн үед iMessage-р мөнгөн гүйлгээ дамжуулах боломжтой болж байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцээд Siri туслагч дуу хоолойгоор харьцахаас гадна текст мессэжээр ярилцах боломжтой болсон байна. 


Эх сурвалж : Macrumors

Холбоотой мэдээлэл