Apple : iOS 11.0.3 системийн шинэчлэлт iPhone, iPad дээр гаргалаа

thumbnail
Түгээсэн
1327 Уншсан

Apple компани iOS 11 системийн шинэчлэлтүүдийг маш хурдацтайгаар хийж байгаа билээ. Өмнөх iOS 11.0.2 системийн шинэчлэлтийн яг дараах шинэчлэлт болох iOS 11.0.3 өнөөдөр албан ёсоор iPhone, iPad дээр гарсан юм. Тус шинэчлэлт дээр зарим нэг iPhone загварууд дээр гараад байсан алдаануудыг засварлаж сайжруулсан ба iOS 11.0.2 дээр гарч байсан түгээмэл алдаанууд дээр засвар сайжруулалт хийсэн байна. Ерөнхий засагдсан алдаануудаас дурдвал iPhone 7 болон 7 Plus дээр хариу үйлдэл үзүүлэх " haptic feedback " нь үе үе ажиллахгүй байсан алдааг зассан ба iPhone 6s загварын дэлгэцийн даралтын зарим асуудлуудыг зассан байна. Гэхдээ Apple - с албан ёсоор өгсөн тайлбар дээр Apple - н зөвшөөрөгдсөн засваруудаар засвар хийлгэсэн iPhone 6s дэлгэц дээр iOS 11 - ийн системийн зарим нэг визуал эффектүүд ажиллахгүй байгаа аж. Бидний мэдэхээр дуураймал дэлгэцтэй iPhone 6s дээр iOS 11 системийн зарим нэг визуал эффект ажиллахгүй байгаа гэнэ. Мөн системийн шинэчлэлтүүд байнга нэмэгдэж байгаа болохоор тус системийн шинэчлэлтийг бусад iPhone, iPad загварууд суулгахад гэмгүй юм. 

 

ХЭРЭВ ТА ШИНЭЧЛЭЛ ХИЙХ БОЛ 

SETTINGS > GENERAL > SOFTWARE UPDATE гэж ороод iOS 11.0.1 шинэчлэлтийг хийгээрэй

 

Холбоотой мэдээлэл