iOS 11 системийн алдаануудыг засварлах заавар

thumbnail
Түгээсэн
2045 Уншсан

iOS 11 систем гарсантай холбоотойгоор хэрэглэгчид Update-аа хийх нь элбэг байгаа. Гэхдээ тус систем нь ерөнхийдөө анхны нийтэд зориулсан загвар явж байгаа бөгөөд системээс хамааралтай алдаа доголдол ихээхэн гарч байгаа юм. Тэдгээр алдаа доголдолуудийг засварлах ерөнхий зааварлчилгаануудийг бид энэ удаагийн нийтлэлээр хүргэж байна. Түүнчлэн анхны нийтэд гарсан хувилбар болохоор одоогоор iOS 10.3.3 систем суулгах буюу iOS 11 системийг буулгах нь нээлттэй байгаа бөгөөд хэрэв та хүсвэл iOS 11 системээ 10.3.3 луу буулгаж болно.

iOS 11 дээр Facebook болон Messenger апп ажиллахгүй бол яах вэ ?

iOS 11 систем шинэчлэлт гараад удаагүй байх үед маш олон хэрэглэгч нарт Facebook апп болон Messenger апп ажиллахгүй гарах мөн орж яваад гарах гэх мэт алдаанууд илэрч байсан. Тус асуудлыг шийдэж болох аргууд цахим ертөнцөд тавигдсан юм. Хэрэв танд тус алдаа илэрсэн бол дараах байдлаар шийдээрэй. Facebook болон Messenger аппаа устгаж байгаа дахиад Appstore дээрээс дахин татаж авн энэ арга нөлөө үзүүлэхгүй бол дахиад давтаад нэг үзээрэй. Мэдээж энэ алдааны талаар маш олон хэрэглэгч нар гомдол мэдүүлж байгаа учир Facebook компани удахгүй системийн шинэчлэлтийг гаргах нь гарцаагүй юмаа.

iOS 11 дээр зарим аппууд огт ажиллахгүй байна ?

Apple компани iOS 11 системийн үндсэн архитектурыг 64bit дээр шинэчлэлт хийсэн юм. Энэ нь нэг ёсондоо хуучны 32bit архитектур дээр хийгдсэн аппууд буюу шинэчлэлт хийгээгүй удсан аппууд хөгжүүлэгч нар нь шинэчлэл хийх хүртэл ажиллахгүй юм. Жишээлбэл манай Монгол хөгжүүлэгч нарын хөгжүүлсэн зарим нэг толь бичиг болон гадагшаа өөр улсруу ярьдаг үйлчилгээний апууд ажиллахгүй байгаа бөгөөд удахгүй хөгжүүлэгч нар шинэчлэлт хийсний дараагаар та асуудалгүй ашиглаж болох юм.

 

Батарей маш ихээр гүйлгээд байх юм ?

Энэ бол жилийн жилд шинэ систем дээр гардаг хамгийн эхний асуудлын нэг тухайн систем нь нийтэд тархаад удаагүй болохоор утас дээрээ бүрэн зохицох гэж бас хугацаа болдог. Мөн зарим тохиолдолд хуучирсан батарейтай утсанд батарей гүйлт нь хэт мэдэгдэхүйц нөлөөлж байдаг тус асуудлыг шинэ батарей хийснээр асуудлыг зохицуулж болдог. Таны утас үнэхээр илт мэдэгдэхүйц батарей гүйгээд байвал Settings > Battery хэсгээс ямар апп хэчнээн хувиар мөн хэдэн цаг ажиллаад батарейг гүйлгэж байгаа харах боломжтой. Мөн тухайн батарей гүйлгэж байгаа апп нь iOS 11 дээр зориулсан Update ирээгүй бол хөгжүүлэгч нар нь шинэчлэлт хийснээр тус асуудлаас та гарч болох юм. Түүнчлэн та дараах хэдэн үйлдлийг хийгээд батарей гүйлтийг мэдэгдэхүйц багасгаж болно. Settings > General > Background App Refresh гэж ороод унтраагаарай мөн Settings > Privacy > Location Service дээр ороод унтраах бас хэрэгтэй. Нэмж хэлэхэд шаардлагатай үед та Low Power горимыг асааж яваарай учир нь low power mode системийн батарей гүйлгэж болох бүх тохиргоонуудыг унтрааж батарей гүйлтийг саармагжуулж өгдөг юм.

 

Утас маш ихээр халаад байна ?

Энэ нь магадгүй таны утасны өөрийнх ч асуудал байж болох юм. Жишээлбэл таны утас үйлдвэрээс гараад 2-3 жил болсон нэг ч удаа батарей солиулж байгаагүй бол мөн таны гэр утасны батарей халалтанд хэт их нөлөөлдөг бол таны утас халж байгаа нь iOS 11 системээс хамааралгүй байж болох юм. Учир нь тус системийн ажиллах процесс өмнөх iOS 10 системээс хэт өөр болохоор таны утас дээр хэт их ачаалал өгч байж болно. Хэт ихээр халж байх үед утсаа аль болох оролдохгүй сэрүүн газар байрлуулж хөрсөн үед ашиглаж болох юм. Үнэхээр энэ байдал нь удаан үргэлжилж байгаа бол та өмнөх системийг оройтоогүй байгаа дээрээ суулгаарай. Apple iOS 11 олон удаа Update гаргаад жигдрээд ирэхээр эргүүлээд суулгаж болно шүү дээ.

 

Дэлгэц ямар ч ажиллагаа байхгүй гацсан бол яах вэ ?

Зарим  тохиолдолд таны утас ямар ч удирдлага байхгүй гацах тохиолдол бий хэт их ачаалалтай ажилласан үйлдэл давхацсан үед энэ байдал нь ажиглагдах бөгөөд тус асуудлыг хялбараар шийдэж болно. Хэрэв таны утас iPhone 6s хүртэл загвар бол Home болон Power товчлуур дээр 15 секунд тасралтгүй дараарай харин таны утас iPhone 7 болон түүнээс дээш загвар бол Power болон Дуу хасах товчлуур дээр 15 секунд дарж үзээрэй. Ингэснээр та утсаа хүчээр системийг дахин сэргээж ажиллуулж байгаа хэрэг юм. 

Control Center дээрээс Wi-Fi болон Bluetooth унтрааж болохгүй байна ?

Тиймээ, энэ асуудал бол хүн болгон дээр гарч байгаа шууд Control Center дээрээс тус 2 тохиргоог унтраасны дараагаар өөрөө автоматаар асаад байгаа билээ. Гэхдээ та Settings аппаар дамжиж ороод унтрааж болох боломжтой байгаа. Мөн Control Center дээрээс Airplane горимыг асаагаад бүх идэвхтэй сүлжээг идэвхгүй болгож бас шийдэж болох юм. Удахгүй тус алдаа нь засагдах нь ойлгомжтой. 

 

Wi-Fi сүлжэнд холбогдож чадахгүй үед яах вэ ?

Wifi сүлжээг нууц үгээ зөв хийгээд байхад өөрөө орохгүй мөн сүлжээгээ хүлээж авахгүй бол та дараах байдлаар аргалж болох бөгөөд сүлжээгээ шинээр сэргээх арга хэмжээ авч зохицуулж болно. Үүний тулд Settings > General > Reset Network Settings сонгоорой. Санаа зоволтгүй таны ямар ч юм устахгүй бөгөөд зөвхөн сүлжээ хүлээн авах тохиргоог шинэчилж байгаа хэрэг юм.

 

Дээр асуудлууд болон өөр төрлийн олон асуудал одоогоор гарч байгаа бөгөөд мэдээж хэрэг тус системийг суулгаад олон шинэчлэлт болон давуу талууд гарсан ба системийн эзлэх зай багассан мөн унших хурд илүү сайжирсан гэх мэт давуу талууд гарсан байгаа. Мөн та дээрх асуудлууд болон iOS 11 - тэй холбоотой зарим нэг асуудал гарч байвал Settings > General > Reset > Reset All Settings дээр дараад бүх тохиргоог шинэчлэхийг сонгоод тохиргоонуудаа шинэчлээд бас ашиглаж болох ба энэ үйлдэл нь таны ямар ч файлыг устахгүй болохоор санаа зоволтгүй. 

Холбоотой мэдээлэл