Apple : iOS 11 систем 9 сарын 19 өдөр гарах болно.

thumbnail
Түгээсэн
3092 Уншсан

Apple  шинэ бүтээгдэхүүн болон 10 жилийн ойд зориулсан тусгай загваруудыг танилцуулсан ба тус үйл явдалтай зэрэгцээд шинэ Watch 3 болон Apple TV - г танилцуулсан юм. iOS 11 систем шинээр худалдаанд гарч байгаа iPhone 8, 8 Plus, X гэх 3 загвартай зэрэгцээд нийтэд зарлагдсан юм. Одоогоор iOS системийн GM буюу "Golden Master" хувилбар нь хөгжүүлэгч нарт тараагдаад байгаа бөгөөд албан ёсоор гарах өдрийн тов зарлагдсан юм. 
 

iOS 11 систем албан ёсоор 9 сарын 19 нд гарахаар болсон ба та албан ёсоор гарсан үед Settings > General > Software Update дээр дараад Update хийгээрэй. Түүнчлэн 64bit системтэй буюу зөвхөн iPhone 5s загвараас дээш бүх iPhone дээр ажиллах болно.

 

Холбоотой мэдээлэл