Таны мэдэх ёстой iOS 11 системийн шинэ боломжууд

thumbnail
Түгээсэн
7836 Уншсан

Ирэх намар албан ёсоор бүх нийтэд зориулсан хувилбар гарах iOS 11 систем дээр л нэмэгдсэн өөрчлөлтүүдийн талаар бид энэ удаагийн мэдээлэл дээр бэлтгэнэ хүргэж байна доорх нэмэлтүүдийг та iOS 11 систем суулгаснаар хүлээн авах боломжтой юм. Ташрамд дурдахад iOS 11 системийн хөгжүүлэгч нарт зориулсан загвар албан ёсоор WWDC 2017 дуусаад цацагдсан байгаа. Хэрэв та сонирхож байвал нээлттэй туршилтын хөтөлбөрт бас хамрагдах боломжтой болсон.
 

Шинэ iPhone эсвэл iPad худалдаж авсан үед асааж тохируулж байхад хуучин төхөөрөмжөө ойролцоо байрлуулах үед автоматаар бүх тохиргоог шилжүүлж авах боломжтой болсон.


Мессэжээр дамжуулж мөнгө илгээж болдог болсон. Үүний тулд Apple Pay үйлчилгээг идэвхжүүлсэн байх хэрэгтэй бөгөөд хүлээн авагч нь зөвхөн iPhone эсвэл iPad төхөөрөмжтэй байхад болно.

Дэлгэцийн доод хэсгээс чирч гаргаж ирдэг Control Center цэс дээр хэрэглэгч өөрөө ямар ямар тохируулга байхыг сонгодог болсон.


 

Шинэчилсэн Control Center тусламжтай олон төрлийн тохиргоо байрлах боломжтой байх бөгөөд доорх зураг шиг харагдах юм.


Settings дээр багтаамж тохируулах хэсэг дээр багтаамжаа хэрхэн хэмнэх талаар таны утас өөрөө зөвлөгөө өгдөг болжээ.

 

Ашиглагдахгүй байгаа аппликэйшнуудыг автоматаар устгах тохиргоог идэвхжүүлэх боломжтой болсон байна. Гэвч энэ тохиргоог нь мэдээж тэр апп дээрх бүх зүйлийг устгахгүй зөвхөн апп устгах бөгөөд дотор нь хадгалсан хэрэглэгчийн дата үлдэх юм. Харин эргүүлээд тэр аппаа суулгах үед хуучин дата нь сэргэж орно.

Нэг гараар бичдэг хэрэглэгч нарт зориулсан тохиргоо нэмэгдсэн байна. Тус тохиргоог идэвхжүүлэх бол эможи товч дээр хэсэг хугацаанд дарах үед " One-Handed Typing " горим сонгогдох боломжтойгоор гарч ирнэ. Тус тохиргоог асааснаар гарны товчнууд бүгдээрээ дэлгэцийн нэг талд шахагдаж харагдаж ганц гараар бичих боломжтой болсон.

Siri-тэй зөвхөн ярилцах бус, мессэжээр харилцах боломжтой болсон.

Maps апп буюу газрын зураг дээр барилга байгууламж дотор чиглэл заадаг болж байгаа гэнэ. Үүний ачаар томоохон байгууламж дотор хайсан өрөөгөө хялбархан олох боломжтой болж байгаа аж.


 

iOS 11 систем өөрөө дэлгэц бичигчтэй болж байгаа гэнэ. Доорх бичлэг дээр хэрхэн ажиллаж байгааг харуулж байгаа.

 

iPhone утасны камер QR код уншдаг болжээ.

" Do not disturb while driving " хэмээх шинэ тохиргоо нь жолоо барьж байх үед ямарваа нэгэн мэдээлэл, мэдэгдэл ирэх үед утасны дэлгэц дээр гаргахыг хязгаарлаж дээрээс нь мессэж дээр автомат хариу өгдөг болж байгаа гэнэ.

Notes апп нь сканнер хийх чадвартай болсон ба фото зургийг мөн өөрчилж засаад pdf файл болгож хувиргаж чаддаг болсон байна.

Apple Music апп дээр өөрийн Playlist-ээ найзуудтайгаа хуваалцах боломжтой болж байгаа.

Files нэртэй аппликэйшн шинээр нэмэгдэж байгаа бөгөөд файлуудаа хялбараар удирдах боломжтойгоор гарч байгаа гэнэ. Түүнчлэн өөрийн төхөөрөмж дээр байгаа файлуудаас гадна iCloud, Dropbox гэх мэт онлайнд дата байршуулах үйлчилгээтэй хосолж ажиллана гэнэ.

iPad дээр төрөл бүрийн аппликэйшн хооронд ажиллах боломжтой шинэ нэмэлт орж ирж байгаа гэнэ. Хоёр апп зэрэг ашиглаад хороонд нь файлууд чирч дамжуулах бололцоотой гэнэ.

Холбоотой мэдээлэл