Apple : iOS 11 системийн шинэчлэл iPhone, iPad дээр гаргалаа

thumbnail
Түгээсэн
6054 Уншсан

Анх 6 сарын 5 өдөр хөгжүүлэгч нарт зориулсан загвар гарснаас хойш өнөөдрийн байдлаар албан ёсны анхны загвар нийтэд ашиглах боломжтойгоор гарч байгаа нь энэ юм. iOS 11 систем нь ерөнхийдөө өмнөх системийн загварууд дээр хийгдэх үйлдлүүд дээр илүү сайжруулалт хийсэн бөгөөд жишээлбэл юм зөөх хуулах гэх мэт үйлдлүүд хялбархан мөн системийн үндсэн апп болон зарим нэг загварууд дээр харагдах байдал нь бүрэн солигдсон байгаа юм. Тус систем нь iPad дээр нэмэгдсэн өөрчлөлт нь илүү олон байгаа бөгөөд энэ нь iPad төхөөрөмжийг ашиглах үед илүү сайжруулсан боловсронгуй системийн нэмэлтүүд агуулсан аж. 

Та IOS 11 Software update хийх бол:

Settungs > General > Software Update дээр дараад iOS 11 суулгаарай.

СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ҮЕД ЯМАР ЯМАР АЛДАА ГАРДАГ ВЭ ?

Системийн шинэчлэлт заавал интернет сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.

• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.

• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй

• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

iOS 11 систем дээр нэмэгдсэн онцлогуудын талаар унших бол энд дарна уу

Холбоотой мэдээлэл