iOS 9.3.2 beta 1 хөгжүүлэгч нарт туршихаар хүрлээ.

thumbnail
Түгээсэн
2199 Уншсан

Apple iOS 9.3.2 систем дээр хамгийн эхний туршилтыг дөнгөж сая хөгжүүлэгч нарт хүргэсэн байна. Одоогоор тус загвар дээр юу нэмэгдсэн талаар тодорхойгүй байгаа бөгөөд хөгжүүлэгч нар суулгаад ашиглаж ямар нэг асуудал байвал мэдэгдэх үүрэгтэй байдаг юм. Үүнээс өмнө  Apple албан ёсоор iOS 9.2.1 системийн суулгах боломжийг хязгаар хийсэн одоогоор зөвхөн iOS 9.3 болон iOS 9.3.1 загварууд суулгах боломжтой байна. Түүнчлэн iOS 9.3.2 хөгжүүлэлтээс гараад нийтэд тараагдах үед iOS 9.3 систем удалгүй хаагдах болно. Анх гарахдаа томоохон шинэчлэлт хийж мөн шинэ төхөөрөмжүүдтэй зэрэгцэж гарсан iOS 9.3 систем нь iPhone 5,5s гэх загварууд дээр суулгах үед "Activation Lock" болох өөрөөр хэд хэдэн асуудлууд дагуулсан. Иймдээ ч Apple iOS 9.3 системийг түргэн засаж сайжруулж. Одоогоор 2 удаа засвар хийгдсэн гэвч хэсэг хэрэглэгч нар одоог хүртэл Activation Lock - оос болоод утсаа ашиглаж чадахгүй байна.

Тус асуудал ихэнхдээ "Second Hand" төхөөрөмж болох хүнээс авсан төхөөрөмж дээр гараад байгаа асуудал аж.

Гэхдээ iOS 9.3 системийн загварыг суулгахаас өмнө утасныхаа icloud хаяг дээрээс Find My iPhone унтраагаад эсвэл Apple - с гаргасан засвар хийсэн iOS 9.3 загвараар Update хийгээд асуудалгүй суулгаж байгаа талаар олон тооны хэрэглэгч нар бусададаа мэдээлэл өгсөн. Apple - с энэ асуудлыг зассан хэдий ч огт  чадахгүй байгаа хэрэглэгч багагүй байгаа тухайн магадгүй асуудал нь тухайн хэрэглэгчид өөрсөд дээр нь байгаа байх.

 

Үүнтэй зэрэгцээд OS X El Capitan 10.11.5 beta 1 , tvOS 9.2.1 beta 1 , watchOS 2.2.1 beta 1  загварууд хөгжүүлэгч нарт тараагдсан байна.

 

 

Холбоотой мэдээлэл