Apple iOS 9.3.4 шинэчлэлт хийж хамгаалалтын алдааг заслаа

thumbnail
Түгээсэн
4139 Уншсан

Apple iOS 9.3.4 системийн өнөө өглөөхөн нийтэд гаргалаа. Анхнаасаа гарах талаар төлөвлөөгүй байсан тус загварын шинэчлэлт хакеруудаас үүдэлтэй юм. Учир нь Хятадын "Pangu" хэмээх хакерын бүлэг iOS 9.3.3 системийг амжилттай эвдэж чадсан бөгөөд үүнийгээ нийтэд ил тарааж утсаа бүрэн ашиглах эрхийг нээлттэй болгож өгсөн. Энэ үйлдлийг Jailbreak хэмээдэг бөгөөд системээ та нээлттэй болгосон л бол утсаа яаж л бол яаж өөрийн дураар ашиглах нэмэлт аппликэйшн системийн тохиргоонууд хүртэл суулгах боломжтой байдаг.

Сайны хажуугаар саар гэхчлэн таны утасны хамгаалалтын болон таны өөрийн хувийн аюулгүй байдал хакеруудын гарт очих ч эрсдэлтэй байдаг. Тиймдээ ч Apple iOS 9.3.4 шинэчлэлт гаргасан нь хакеруудтай холбоотой юм. Энэ удаа зөвхөн системийн аюулгүй байдалтай хамааралтай шинэчлэлт хийсэн явдал боллоо.

Холбоотой мэдээлэл