iOS 9.3 Beta 5 дээр нэмэгдсэн чухал шинэчлэлт

thumbnail
Түгээсэн
8425 Уншсан

Apple 3 сарын 1 өдөр iOS 9.3 Beta - г хөгжүүлэгч болон хөгжүүлэх эрхтэй хэрэглэгч нарт гаргасан билээ. Тэгвэл тус шинэчлэлт дээр хэрэглэгч нарт ихээхэн хэрэг болохоор шинэ үйлдэл нэмэгдэж. iOS 9.3 системийг та ашиглаж байх үед таны газарзүйн байршлаас хамаарч дэлгэцийн гэрэл автоматаар хөх туяаг багасгах үүрэгтэй Night Shift горим нэмэгдсэн. Ерөнхийдөө бол таны байгаа байршил тасалгаанаас хамаарч утасны одоо байгаа цагаас харгалзаад орой нар жаргах үеэр дэлгэцний гэрлийн хөх туяаг бууруулж дэлгэцийг гэрлийн зурвастай " warm " хэсэгт шилжүүлэх үүрэгтэй гэнэ.

Хамгийн сүүлд гарсан iOS 9.3 Beta 5 дээр гарсан өөрчлөлт

Night Shift горим нь батарей бага буюу Low Power Mode -  г асаасан үед ашиглах боломжгүй болсон байна. Тухайн утас хангалттай цэнэгтэй эсвэл Low Power Mode унтраастай үед ашиглаж болно гэсэн үг юм.

Night Shift горим нь Control Center дээр нэмэгдсэн

Control Center дээр доод эгнээнд шинээр Nightshift горим асаах тохиргоо нэмэгдсэн байх тул та шууд Control Center дээрээс асааж эсвэл унтрааж болно. Nightshift горим асаах үед сонголттой болсон Turn On For Now - яг одоо асаах , Turn On Until Tomorrow - маргааш хүртэл асаах гэж нэмэгдсэн байна.


Night Shift горим дэлгэцийг гэрлийн зурвастай " warm " хэсэг нь Settings дээр 3 төрлийн шатлалтай байгаа " Cooler  " буюу энгийн горим " Warmer  " гэрлийн зурвастай болгох " Less Warmer " бага зурвастай болгох " More Warm " илүү зурвастай болгох

Таны төхөөрөмж дээр одоогоор iOS 9.3 гарч ирэх болоогүй бөгөөд хараахан суулгах боломжгүй энэхүү систем нь туршилтын шатандаа явагдаж байгаа Хэрэв та турших хүсэлтэй байвал Apple - с туршилтын систем ашиглах эрх ашиглаж бас болно.

Холбоотой мэдээлэл