iOS 9.3 шинэчлэл яг татахаар хэзээ гарах вэ ?

thumbnail
Түгээсэн
2691 Уншсан

iOS 9.3 системийн шинэчлэлт хэрэглэгч дунд томоохон хүлээлт үүсгээд байгаа юм. Яг хэзээ гарах нь албан ёсоор гараагүй байгаа ч гарч болох хамгийн өндөр магадлалтай өдрийн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. 

iOS 9.3 системийн албан ёсоор нийтэд цацагдах өдөр нь 3 сарын 21 өдөр байх бөгөөд Манай улсын цагаар 3 сарын 22 өглөө гэхэд iOS 9 суугаад ашиглаж байгаа бүх iPhone , iPad , iPod татахаар гарч магадгүй гэнэ. iOS 9.3 загвар өөртөө дараах нэмэлтүүд агуулж байгаа Night Shift горим , Notes цоожлох , Сайжруулсан News аппликэйшн , Үйлдэл хурдан гүйцэтгэх боломж гэх мэт нэмэлтүүд багтаж байгаа гэнэ. Илүү дэлгэрэнгүй шинэчлэлтийн талаар эндээс уншаарай

iOS 9.3 ямар iPhone , iPad , iPod дээр суух вэ ?

Хэрэв таны төхөөрөмж одоогоор iOS 9 аль нэг загвар дээр ашиглаж болж байвал ямар ч асуудалгүй байхгүй юм шүү. iOS 9.3 нь iOS 9 ашиглаж болж байгаа бүх iPhone , iPad , iPod дээр ажиллаж болно.

iOS 9.3 бүх шинэчлэлтүүд iOS 9 ашиглаж байгаа бүх төхөөрөмж дээр ашиглаж болох уу ?

Одоогоор бидний мэдэж байгаагаар зөвхөн Night Shift горим л iPhone 4s , iPhone 5 , iPad 2 дээр ажиллахгүй гэж мэдээлэл байна.

iOS 9.3 системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

iOS 9.3 системийн шинэчлэлт заавал интернэт сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.
• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.
• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй
• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

Хэрхэн iOS 9.3 системээ шинэчлэх вэ ?

Өөрийнхөө iOS төхөөрөмжийг Wifi сүлжээ мөн цэнэглэгчид залгаад Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхлэнэ хэрэв алдаа гарвал дээрх алдаануудын аль нэг нь гарах болно. Хэрэв Passcode асуувал өөрийнхөө Passcode - г хийж өгөөрэй

Нэмэлт : Install Tonight or Remind Me Later. - гэсэн тохиргоо байдаг завгүй үедээ дараа нь сануулах эсвэл оройхон хийж болдог байна. Системийн шинэчлэлт танай вайфай сүлжээний тухайн үеийн хурдаас хамаарч татах өөр өөр байдаг. 

 

iOS 9.3 дэмжих төхөөрөмжийн жагсаалт

 

Холбоотой мэдээлэл