iOS 9.3 системийн шинэчлэлт албан ёсоор цацагдлаа

thumbnail
Түгээсэн
14249 Уншсан

Apple шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ дуусаад iOS 9.3 системийн шинэчлэл хэрэглэгч нарт хүрсэн байна. iOS 9 суулгаад ашиглаж болж байгаа бүх iPhone , iPad , iPod дээр татахаар тус системийн шинэ загвар хүрсэн юм. Хэрэв та бэлэн бол яг одоо Software Update - аа хийгээрэй iOS 9.3 систем нь өмнөх загварууд дээр байгаагүй хэд хэдэн шинэчлэлт нэмэгдсэн бөгөөд нийтдээ 7 удаа туршилтын загвар гаргаж илүү сайжруулсан юм. Түүнчлэн iOS 9.3 систем нэмэгдсэн шинэчлэлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл энэ нийтлэл дээрээс уншаарай

 

iOS 9.3 ямар iPhone , iPad , iPod дээр суух вэ ?

Хэрэв таны төхөөрөмж одоогоор iOS 9 аль нэг загвар дээр ашиглаж болж байвал ямар ч асуудалгүй байхгүй юм шүү. iOS 9.3 нь iOS 9 ашиглаж болж байгаа бүх iPhone , iPad , iPod дээр ажиллаж болно.

iOS 9.3 бүх шинэчлэлтүүд iOS 9 ашиглаж байгаа бүх төхөөрөмж дээр ашиглаж болох уу ?

Одоогоор бидний мэдэж байгаагаар зөвхөн Night Shift горим л iPhone 4s , iPhone 5 , iPad 2 дээр ажиллахгүй гэж мэдээлэл байна.

iOS 9.3 системийн шинэчлэлт хийх үед ямар ямар алдаа гардаг вэ ?

iOS 9.3 системийн шинэчлэлт заавал интернэт сүлжээнд холбогдож байж гарч ирдэг.

• Цэнэг багатай үед цэнэглэж байгаад систем шинэчлэхийг шаарддаг. Батарей хамгийн багадаа 50% дээш болгож шинэчлэх хэрэгтэй.
• Багтаамж дүүрсэн гэж шаардлагатай хэмжээ гаргахыг шаарддаг хэрэггүй зүйлээ устгаад шинэчлэлт хийгээрэй хэр их хэмжээ хэрэгтэйг системийн шинэчлэлт өөрөө харуулдаг.
• Зөвхөн вайфай сүлжээгээр хийхийг шаарддаг их том хэмжээний системийн шинэчлэлт хийх бол вайфай сүлжээ болон цэнэглэгчид холбож хийгээрэй
• Огт юу ч гарч ирэхгүй байх тохиолдол нь системдээ Jailbreak хийж системийн задаргаа хийсэн тохиолдолд огт системийн шинэчлэлт гарч ирэхгүй restore хийж байж системээ шинэчлээрэй энд дарж restore хийх талаар уншина уу 

Хэрхэн iOS 9.3 системээ шинэчлэх вэ ?

Өөрийнхөө iOS төхөөрөмжийг Wifi сүлжээ мөн цэнэглэгчид залгаад Settings > General > Software Update дээр дарна. Download and Install дээр дарах үед өөрөө автоматаар татаж эхлэнэ хэрэв алдаа гарвал дээрх алдаануудын аль нэг нь гарах болно. Хэрэв Passcode асуувал өөрийнхөө Passcode - г хийж өгөөрэй

Нэмэлт : Install Tonight or Remind Me Later. - гэсэн тохиргоо байдаг завгүй үедээ дараа нь сануулах эсвэл оройхон хийж болдог байна. Системийн шинэчлэлт танай вайфай сүлжээний тухайн үеийн хурдаас хамаарч татах өөр өөр байдаг. 

 

iOS 9.3 дээр шинээр нэмэгдсэн өөрчлөлт


Night Shift горим

iOS 9.3 систем таны байгаа байршилын цагаас хамаарч автоматаар дэлгэцийн өнгийг нүдэнд ээлтэй болгон өөрчлөх чадвартай  болсон юм. Ерөнхийдөө таны байгаа байршил утасны байгаа цагаас харгалзаад орой нар жаргах үеэр дэлгэцийн гэрлийн хөх туяаг бууруулж дэлгэцийг гэрлийн зурвастай " warm " хэсэгт шилжүүлэх үүрэгтэй.
Settings ->  Display & Brightness дээр байх бөгөөд та өөртөө тохиромжтойгоор сонгоод
Schedule дээр " From Sunset to Sunrise " гэдгийг сонгоорой орой нар жаргаад мандах хүртэл Night Shift горим ажиллах юм.



Notes цоожлох боломжтой



Та өөрийн чухал хэрэгцээтэй тэмдэглэлээ цоожилж болох бөгөөд таны цоожилсон  тэмдэглэл нууц үг эсвэл таны хурууны хээгээр л онгойх болно. Тохируулах бол 
Settings -> Notes -> Password Protection дээр өөрийнхөө оруулах гэж байгаа нууц үгээ оруулаад Use Touch ID тохиргоог асаагаад орхиорой
Одоо харин Notes - лүүгээ ороод Share хийх баруун дээд товч дээр дараад гарч ирэх хэсгээс "Pass Protect Note" дээр дараад цоожлох notes-оо цоожилж болно.



Шинэчлэн сайжруулсан News аппликэшн

Apple - н өөрсдийн бүтээсэн дэлхийн шилдэг мэдээ мэдээлэл түгээгч сайтуудаас нэг доор мэдээлэл хүлээн авах боломжтой News аппликэшнийг илүү сайжруулалт хийж шинээр нэмэгдсэн мэдээлэл болон трэнд мэдээлэл илүү боловсронгуй харагддаг болсон юм. Түүнчлэн тухайн нийтлэл дээр дарж орохгүй унших бас боломжой болжээ.


Үйлдэл хурдан гүйцэтгэх боломж



iPhone 6s болон iPhone 6s Plus дээр 3D Touch - н тусламжтай аппликэшнруу чанга дарсан үед сонголт гарч ирдэг. Өөрийн орох гэж байгаа сонголтыг сонгоод хялбархан ашиглаж болдог юм. Тэгвэл энэ удаа шинээр хэд хэдэн аппликэшн нэмэгдсэн зарим нэг тохиргоог заавал орохгүй чанга даралтын тусламжтайгаар үйлдлээ гүйцэтгэж болно.
 

Амьд зураг

iPhone 6s болон iPhone 6s Plus дээр амьд зураг " Live Photos " - г давхарлаж хадгалах амьд зураг мөн энгийн зураг болгож ялгаж хадгалж болдог болсон. Ингэхийн тулд дарсан зураг дээрээ дарж ороод  share хийх хэсэгт орно Duplicate сонгож ороод давхарлах бол Duplicate эсвэл энгийн зураг болгож нэмж хадгалах бол Duplicate as Still Photos гэж сонгоорой


 


Health апп сайжруулалт

Apple - н өөрсдийн эрүүл мэндийн хяналтын  Health - г илүү уян хатан болгоод бусад гуравдагч хөгжүүлэгч нарын гаргасан аппликэшнуудтай харилцан ажиллах чадварыг нэмэгдүүлсэн байна. Таны өөрийн ашигладаг эрүүл мэндийн эсвэл фитнесс аппликэшн мэдээлэл үр дүн health аппликэшн дээр гардаг болсон

 

iOS 9.3 дэмжих төхөөрөмжийн жагсаалт

 

Холбоотой мэдээлэл