iOS 9 дээр аппликэйшн нуух хялбар арга

thumbnail
Түгээсэн
36688 Уншсан

Apple - с өөрийн хэрэгтэй аппликэйшн нуух боломжийг хязгаарладаг талаар бид бүгд мэддэг. Бяцхан заль мэхээр энэхүү асуудалыг тун овжин шийдэж болох бөгөөд маш хялбар бүх төрлийн iOS 9 системтэй iPhone , iPad дээр ажиллах юм. Таны нуусан аппликэйшн дэлгэц дээр харагдахгүй байдаг мөртлөө ашиглах үедээ хайлт дээр бичээд хайхаар гарч ирнэ. Ямар нэг нэмэгдэл юм суулгах шаардлага байхгүй маш хялбар бяцхан аргаар та хэрэгтэй аппликэйшнээ нуух мөн шинэ зүйл сураад аваарай.

Алхам 1 : Эхлээд хавтас шинээр нээх хэрэгтэй хуруугаараа аппликэйшн айкон " зураг " дээр дараад хөдөлгөөн орж эхлэхээр нь нуух гэж байгаа аппликэйшнийг өөр нэг аппликэйшн хамтаар хооронд нь нийлүүл ингэснээр нэг хавтас дотор орох болно.

Алхам 2 : Одоо та нуух гэж байгаа аппликэйшнээ дахин чирээд баруун буланд шахаад хавтасны доор цэгээр хэдэн хуудас байгааг харуулна тэгээд шинээр цэг нэмэгдэхийг анзаар цэг нэмэгдэх юм бол аппликэйшнээ чирсэн чигээрээ голын товч дээрээ дар.

Алхам 3 : Homescreen - лүү шилжих бөгөөд таны нуусан аппликэйшн дэлгэц дээр ил харагдахгүй.

Дэлгэрэнгүй хөдөлгөөнт зураг 
/ хэрэв зураг хөдлөхгүй байвал энд дарж бичлэгээр үзээрэй /


 

Хэрхэн хэвийн байдалд нь эргүүлээд оруулах вэ ?

Утсаа унтраагаад асаачих буцаад тэр аппликэйшн гараад ирсэн байх болно.

 

Холбоотой мэдээлэл