iOS 9 дээр баттерэй зарцуулалтийг уртасгах 12 алхам

thumbnail
Түгээсэн
28396 Уншсан

iOS 9  дээр шинэ шинэ зүйлүүд ихээр нэмэгдсэн хэдий ч манай зарим хэрэлгэгч нар iOS 9 баттерэй илүү зарцуулаад байна гэж сошиал ертөнцөд ихээхэн бичиж байгаа юм. Гэхдээ хэрэглэгч өөрөө шаардлага байхгүй бол хаах боломжтой хэд хэдэн тохиргоо байдаг. Эдгээр тохиргоог унтрааснаар таны утас цэнэгээ хамаагүй удаан барих болно.
 

1. Баттерэй зарцуулж байгаа аппликэйшнуудыг цагаар нь харуулах



Settings -> General -> battery дээр ороод нийт баттерэй зарцуулсан аппликэйшнууд хэр хэмжээгээр баттерэй зарцуулсан мэдээлэл дээрээс доош байрлалтай харагдах болно. Дээр байрлах цагны зураг дээр та дараад хэр хэмжээгээр зарцуулсанг цагаар нь харж болно.

2. Low power mode - г асаах




Энэхүү тохиргоог асаасаны дараа таны утасны баттерэй зарцуулалтыг эрс удаашируулах чадалтай. Системийн зарим нэг хөдөлгөөнд бодит цаг дээр тулгуурласан тохиргоог хаадаг. Таны утас дээр нэмэлтээр 3 цаг баттерэй хэмнэх боломж олгоно

 Settings > General > Battery > Lower Power Mode гээд асаагаарай

3. Шаардлага байхгүй ашиглахгүй үедээ location service унтраах

Хэрэв та ашиглаагүй эсвэл шаардлага байхгүй бол location service буюу байршал тогтоох үйлчилгээг унтраагаарай. Энэ тохиргоо бодит систем 'Realtime' - р мэдээлэл нь шинэчлэгддэг болохоор баттерэйг баггүй хэмжээгээр сордог байна.

 Settings > Privacy > Location Services гэж унтраагаарай

4. Bluetooth - г унтраах

Bluetooth-р холбогдоогүй ашиглаагүй үедээ та Bluetooth-ээ асаах шаардлага байхгүй үед унтрааж байгаарай. Таны баттерэй зарцуулалтанд асаалттай байх үедээ баггүй хэмжээгээр үүрэг гүйцэтгэдэг.

Settings > Bluetooth гэж ороод унтрааж болно.

5. Хэрэггүй widget - үүдийг хаах

Notification center дээр нэмэлтээр оруулах боломжтой widget буюу сижиг хянах самбар аплликэйшн үйлчилгээ хялбаршуулагч байвал хаах хэрэгтэй. Мөн адил энэ бүхэн баттерэй зарцуулахад нөлөө үзүүлнэ

6. Background App Refresh унтраах

Background app refresh нь гаргаагүй байгаа буюу background хийгдсэн аппликэйшнууд шинээр мэдээлэл ирэх мэдээлэл шинэчлэлт хийх үед шинэчлэгдэж байдаг. Энэ тохиргоо шаардлага байхгүй гэж үзвэл та унтрааж болно.

Settings > General > Background App Refresh гэж ороод унтраагаарай
 

7. Animation хөдөлгөөнт үйлдэл унтраах 



Энгийн үйлдэлүүд хөдөлгөөнд орж хийгдэж байгаа үйлдэл нь таны баттерэй зарцуулалтанд нөлөөлдөг байна. Жишээлбэл
хавтас 'folder'  - луу орох үед zoom хийгдэх ханын зураг хөдөлгөөнд орох

Settings > General > Accessibility > Reduce Motion гэж ороод унтрааж болно.

8. Accessibility тохиргоонууд асаах
 


 

Accessibility хэсэг дээр хэрэглэгч өөрөө дурын байдлаар өөрчлөх боломжтой хэд хэдэн тохиргоо байдаг.

Зөвхөн хар цагаанаар өнгийг харуулах Settings > General > Accessibility > Grayscale орж асааж болно.

Тод өнгийг болиулах Settings > General > Accessibility > Increase Contrast орж асааж болно.

График хөдөлгөөнийг хаах Settings > General > Accessibility > Increase Contrast > Reduce Transparency орж унтрааж болно.

дуудлага ирэх үед эсвэл мэдэгдэл ирэх зед vibration хийгээд байвал

Settings > General > Accessibility > Vibration унтрааж болно

9. Auto update унтраах

iOS 7 системээс хойш аппликэйшнууд автоматаар update хийдэг болсон. Утсаа вайфай асаалттай нь унтаад сэрэхээр ямар нь чөтгөр нь болоо вэ гэж хэлтэл цэнэг гүйсэн байдаг биздээ. Тэр нь auto app update - с болсон байдаг.

Хэрэв та унтраах бол Settings > App and iTunes Stores > Automatic Downloads гэж ороод унтрааж болно.

10. Бага гэрэлтэй ашиглах

 

Та утасны гэрэлээ 100% дээр тавиад ашигладаг уу ? тийм бол баттерэй чинь хурдан гүйхгүй гээд яахавдэ :D ер нь болж өгвөл 50% дээр ашиглаад явж байх хэрэгтэй шүү. Гэрэл багасгах бол Control center дэлгэц доороос хуруугаараа чирж гаргаж ирээд багасгах эсвэл Settings > Display & Brightness ороод багасгаж болно.

11. Live photos ханын цаас ашиглахгүй байх

iPhone 6s болон iPhone 6s Plus дээр live photos тохиргоо нэмэгдсэнг бид бүхэн мэднэ. Цаг тутамд өөрчлөгдөх хөдөлгөөнд орох энэхүү үйлдэл нь баттерэй зарцуулалтанд баггүй нэмэр болно

12. 3D touch унтраах

iPhone 6s болон iPhone 6s plus дээр нэмэгдсэн3 D touch нь баттерэй зарцуулалтанд баггүй нөлөөлөх тул хэрэв шаардалгагүй эсвэл баттерэй бага үед та унтрааж баса болно.

Settings > General > Accessibility > 3D Touch

 

эдгээр тохиргоог унтраагаад таны утасны баттерэй зарцуулалт багссан бол сэтгэгдэлээ үлдээгээрэй 

Холбоотой мэдээлэл