iOS 9 дээр байдаг таны мэдэх ёстой хялбар үйлдлүүд

thumbnail
Түгээсэн
28613 Уншсан

iOS 9 дээр байдаг таны тэр болгон хэрэглээд байдаггүй өдөр тутмын хэрэгцээнд хэрэгтэй хялбар үйлдлүүдийг бид энэ удаагийн нийтлэлээр хөдөлгөөнт зураг "GIF" ашиглаж танд хүргэж байна. Эдгээр үйлдлүүд нь iOS 9 системийн бүх загвар дээр ажиллах юм. Нэмээд сонирхуулахад iOS 9 beta 6 гарсан ба Apple 3 сарын 21 нд албан ёсоор шинэ бүтээгдэхүүн таницуулахаар болсон юм. iOS 9 загварын 9.3 загвар энэ сардаа багтаж гарах бөгөөд iOS 9.3  дээр нэмэгдсэн шинэчлэлтийг энэ нийтлэлээс уншаарай

Эдгээр үйлдлүүд хэт энгийн боловч дийлэнх хэрэглэгч нар огт мэддэгүй мөн хэрэглэдэггүй  аж.

App Switcher

Тус үйлдэл нь Голын товч дээр 2 удаа дарснаар гарч ирэх бөгөөд хэрэггүй гэсэн аппаа дээш чирч гаргаж болно.

Shift товчлуур 

Үсэг том жижгээр бичих shift товчлуурыг доорх хөдөлгөөнт зураг шиг хийх боломжтой

Тохиргоо хайх

Settings дээр өөрт хэрэгтэй тохиргоог бичээд хайж болдог.

Батарейн мэдээлэл

Нийт ямар апп батарей гүйлтэд хэрхэн нөлөөлсөн гэх мэт мэдээллийг сүүлийн 24 цаг эсвэл 5 хоногоор нарийвчилж гаргана.

Хялбаршуулсан хайлт

Доорх зураг дээр харуулж байгаатай адилаар та хайлтаа илүү хялбар гүйцэтгэх боломжтой

Зураг олноор нь сонгох арга

Photo апп дотор ороод select дээр дараад зураг олноор нь сонгох бол хуруугаа гулсуулж сонгож болно.


 

 

 

Холбоотой мэдээлэл