iOS дээр зураг болон бичлэгээ цоожлох заавар

thumbnail
Түгээсэн
73278 Уншсан

iOS дээр өөрийн хувийн мэдээлэлээ нууцлах мөн нууц кодоор хамгаалах арга зөвхөн үндсэн Passcode түгжээ болон Touch ID - гаар хягаарлагддаг. Гэхдээ гуравдагч хөгжүүлэгчидийн тусламжтай өөрийн контентуудаа нууц кодоор хамгаалагдсан хавтас дотор хадгалах боломж байдаг байна.
 

Алхам 1 : Эхлээд Appstore - луугаа орно Search хэсэг дээр ' GalleryVault ' гэж бичээд хайгаарай


 

Алхам 2 : Татаж авсан GalleryVault аппликэйшнлуугаа ороод өөрийн мартахааргүй 4 оронтой нууц кодоо хийж идэвхжүүлээрэй мөн дээрээс нь нууц кодоо мартсан бол сэргээх боломжтой майл хаягаа оруулаад үндсэн аппликэйшн дараах нүүр хуудас харагдах болно.

+ товч дээр дараад кодоор нууцлах хавтасдаа хуулах зурагнуудаа оруулна.
 

Алхам 3 : үндсэн Photos хавтасаас өөрийн хувийн нууцалсан хавтасдаа хуулах зурагнуудаа сонгож оруулаарай. Сонгож авсан бүх зурагнуудыг амжилттай оруулсаны дараа Import finish гэж гарч ирэх бөгөөд энэ таны сонгосон бүх зурагыг оруулсан гэсэн үг юм шүү...



Алхам 4 : Зурагнууд хуулж дуусаад дараах асуултыг асуух бөгөөд үндсэн Photos дотор байгаа эх зурагнуудыг устгахуу гэж асууж байгаа юм таны сонгож авсан зурагнууд нууц кодоор хамгаалагдсан газар хадгалагдсан бөгөөд үндсэн эх Photos дотор байгаа зурагнуудаа устгахуу гэж асууж байгаа юм шүү

Алхам 5 : За одоо аппликэйшнлуугаа ороод үзээрэй энэ нь зөвхөн таны анх оруулсан 4 оронтой нууц кодоо оруулж байж л онгойх бөгөөд 4 оронтой нууц кодоо оруулаад орхоор таны хуулсан зурагнууд харагдах болно.

 

Холбоотой мэдээлэл