iOS систем iPhone , iPad , iPod Restore хийх заавар

thumbnail
Түгээсэн
41429 Уншсан

 Шинээр хэрэглэгч болж байгаа хүмүүс тэр болгон restore хийх бүтэн restore хийх талаар хүмүүс мэддэгүй билээ.  Restore хийх гэдэг нь apple  - н ямар нэг төхөөрөмжийн системийг анх байсан дээр нь дахин сэргээж байгаа үйл явцыг хэлж байгаа юм.

Хэрхэн restore хийх вэ ?

Юуны өмнө та одоо яг байгаа version буюу iOS системийн apple-с гаргасан сүүлийн загвар "latest version" мэдэх ёстой. Өнөөдрийн байдлаар iOS 9.1 гарсан юм.

Яагаад мэдэх ёстой вэ ?

Учир нь Apple шинээр систем яг одоо байгаа загвар хэд байна зөвхөн тэр дугаартай iOS version - г суулгах боломжтой бөгөөд iOS 9.1 гарцан үед та үүнээс доошхи бүх iOS version-г суулгах боломжгүй. Хэрэв iOS 9.2 гараад ирвэл та мөн адил iOS 9.1 болон түүнээс доошийг суулгах боломжгүй болно гэсэн үг юм шүү....

Сүүлд гарсан iOS version хаанаас татах вэ ?

Юуны өмнө та www.getios.com энэ сайтаас өөрийнхөө iPhone , iPad , iPod дээр тохируулан iOS version-той Firmware татаж аваарай...

Restore хийх зааварчилгаа

/ жич та утас дээрээс нь хийх огт боломжгүй болохыг анхаарна уу!!! компьютер ашиглаж хийнэ /

танд шаардагдах  зүйлс :


• Usb залгуур
• Компьютер
• iTunes

Хэрэв таны компьютер дээр iTunes байхгүй бол эндээс татаж аваарай

Алхам 1
Эхлээд та утсаа Dfu горим Recovery горимд оруулах ёстой 

DFU "Recovery mode" recovery горим нь утасыг хүчээр энэ горимд оруулсанаар системийг ахин ачаалуулах буюу системийг шинэчлэх дахин суулгах боломжтой болгодог горим юм.

 

 

Хэрхэн оруулах вэ ?

Утсаа унтараагаад
usb-гээрээ комдоо холбо

• Home болон Power товчоо 10 секунд хамтаар дар

9 дахь секундээс Power товч дээрээс хуруугаа аваад

• Home товчоо ганцааранг нь дарсаар 15 секунд бол ингэх үед

iTunes дээр Таны iPhone , iPad , iPod Recovery горимд орсонг хүлээж авлаа гэж анхааруулга харуулна.

Restore дээр дараад цаашлаа үргэлжлүүлээрэй


 

Алхам 2

Одоо харин өмнө татсан iOS сүүлийн загвараа зааж өгнө (Одоо байгаа загвар iOS 9.1)
Restore iPhone гэдэг дээр дарна.

Хэрэв та Windows систем хэрэглэдэг бол shift товч + mouse 1 хослолтой дар
Mac систем хэрэглэдэг бол alt"option" товч + mouse 1 хослолтой дар

Шинээр цонх гарч ирэх болно. Татаж авсан iOS firmware зааж өгнө үү


Алхам 3
За одоо өөрөө бүх ажилийг iTunes гүйцэтгэх тул хүлээх л үлдсэн

Утас дээр Restore хийж байгаа үйл явц харагдах байдал



 

Алхам 4

Бүрэн уншиж дууссан болхоор та шинээр утасаа эхлүүлэх аль эсвэл өмнө нь backup хийсэн бол тэр backup-аа сэргээх боломжтой
 

Жич : Setup new iPhone - н шинээр утсаа нээх сонголт юм. Энэ нь ямар ч дата контент оруулахгүйгээр утсаа "цоо шинээр" нээх үйл явц юм
Харин Restore from this backup нь өөрийнхөө өмнө нь хуулж авсан backup - аа оруулж байгаа үйлдэл бөгөөд өмнө хийж авсан backup - аа буцаан оруулах зориулттай
Та Өмнө хийсэн Restore - оо оруулсан тохиолдолд яг тэр цаг үед хийсэн backup тэр цагт хуулсан бүх юмтайгаа орох болно.

 

Алхам 5

Ингээд та амжилттэй iOS сүүлийн Firmware суулгаж чадлаа

Холбоотой мэдээлэл