iOS 10 илүү бага зай эзэлнэ бас аппууд устгах ШИНЭ боломж

thumbnail
Түгээсэн
18514 Уншсан

16 GB багтаамжтай iPhone ашигладаг хэрэглэгч нарт iOS 10 илүү давуу талтай болж байгаа аж. Учир нь iOS 10 систем маань өөрөө үндсэн аппууд "stock apps" устгах боломж олгож байгаагаас гадна системийн эзлэх багтаамж илүү бага эзлэх болсон юм. Энэ нь 16 GB багтаамжтай iPhone хэрэглэдэг хэрэглэгч нарт оногдох хэрэглэгчийн контент байрлуулах багтаамж өмнөх системүүдээс илүү их байх гэнэ.

 

Жишээлбэл iOS 10 Beta суулгасны дараагаар 128GB iPhone 6s дээр харуулсан өөрчлөлт дээр iOS 9.3.2 систем дээр iPhone 6s хэрэглэгчид оногдох хэмжээ 113 GB байхад iOS 10 Beta суулгасаны дараагаар 121.83 GB хэмжээ хэрэглэгчид оногдож байгаа юм.

Энэ нь хэрэв та iOS 10 систем суулгавал 8% илүү багтаамжтай болох давуу талтай болж байгаа гэсэн үг.


Түүнчлэн систем дээрээс устгах боломжгүй Stock App - уудийг та устгах боломжтой болсон томоохон давуу тал болж байна. iOS 10 албан ёсоор ирэх намар гарах ба бүх нийтэд зориулсан туршилтын загвар 7 сард гарах юм.

 

Холбоотой мэдээлэл