iOS 10.3 системийн эзлэх зай илүү БАГА болсон.

thumbnail
Түгээсэн
3953 Уншсан

Apple компани iOS 10.3 системийг өнгөрөгч Даваа гарагт хэрэглэгч нарт суулгах боломжтойгоор түгээсэн билээ. Тэгвэл тус хувилбар iPhone загварууд дээр суугдахдаа нэмэлтээр контент хадгалах сул зайг ихээр нэмэгдүүлж байгаа талаар хүмүүс мэдээлэл хийж эхэлсэн байна. Энэ нь өмнөх системийн загварууд дээрх хэрэглэгчид оногдох хэмжээнээс нэн даруй бага болсон гэнэ. Твиттер сүлжээнд хэрэглэгч нар үндсэн багтаамж дээр 3 - 5 GB хүртэл хэмжээний нэмэлт багтаамж гарсан талаар жиргэж байгаа юм. Үүнтэй холбоотой шалтгаан нь Apple компани iOS 10.3 дээр файл унших системийг сайжруулсан цоо шинэ хувилбарыг ашиглаж байгаа аж.

Тус шинэчилсэн систем нь "APFS" хэмээн нэрлэгдэж байгаа бөгөөд хэрэглэгчийн мэдээллийн нууцлал болон багтаамж зэрэг дээр сайжруулалт хийгдсэн юм. 

Ташрамд дурдахад өмнөх системийн загвар дээр ашиглаж байсан систем нь Apple компани 30 орчим жил хэрэглэж ирсэн бөгөөд хэт хуучирсанд тооцогдоод байгаа. Түүнчлэн iOS 10.3 шинэ файл систем суугдаж байгаа болохоор та iOS 10.3 суулгах бол компьютер дээр backup хийж байгаад эсвэл iCloud үйлчилгээнд хэрэгтэй юмаа нөөцөлж байгаад суулгах хэрэгтэй учир нь ямар нэг алдаа доголдол гарч магадгүй гэнэ. Шинээр системийн сан шинэчлэгдэж байгаа болохоор суулгах явц 20-40 минут орчим болж байгаа.

 

 

Эх сурвалж : Mashable

Холбоотой мэдээлэл