iOS 10 системийн шинэчлэлт iPhone 6, 6S унтардаг асуудлыг шийдсэн.

Түгээсэн

Өнгөрсөн саруудад Apple компанид маш олон тооны хэрэглэгч iPhone 6 мөн iPhone 6s загварууд өөрөө унтарч байгаа талаар гомдол гаргаж байсан. Тус асуудлаар Apple компани яаралтай арга хэмжээ авч зөвхөн унтарч байгаа асуудал илэрсэн iPhone 6S загваруудыг шалгаж үзээд батарей солих үнэгүй хөтөлбөр гаргасан. Мөн үүнтэй зэрэгцээд iOS 10 системийг дээрх асуудлыг шийдэж болох бүхий л засвар үйлчилгээг нэмж сайжруулснаар 1 сарын сүүлээр iOS 10.2.1 системийн шинэчлэлт хэрэглэгч нарын гар дээр хүрсэн. Шинээр гарсан шинэчлэлт одоогоор сайн үр дүнтэй байгаа бөгөөд нийт iPhone 6S загварын 80 % харин iPhone 6 загварын 70 % тус тус унтрах алдаа нь багассан эерэг нөлөө үзүүлсэн байна.

Энэ асуудал гарах болсон шалтгааны мэдэгдэл дээр ихэнх унтарч байгаа утаснууд болох iPhone 6, iPhone 6s загварууд хуучин батарейтай байсан нь илэрсэн бөгөөд систем ажиллах боломжтой болох үедээ автоматаар аюулгүй горим идэвхжин улмаар утас өөрөө унтарч байсан аж.

Сонирхуулахад шинээр гарсан iPhone 7 дээр огт тийм алдаа илрээгүй гэнэ. Түүнчлэн таны утас системийн шинэчлэлт хийсэн ч унтарч байвал батарейгаа солиулах цаг болсон гэж ойлгож болно. Одоогоор  50 % хүртэл хэрэглэгч нар хамгийн сүүлийн шинэчлэлтийг хийсэн байгаа бөгөөд та ч мөн хийх хэрэгтэй шүү.

 

 

Эх сурвалж : theverge

  • Apple iPhone дээр нэмэлт баттерей гаргалаа

  • Гацаж удаад байгаа iPhone - г хэвийн болгох хялбар арга

  • iPhone хүйтэнд ажиллах үед яадаг вэ ?

  • iPhone 6s усны хамгаалалттай байх боломжтой

Илүү дэлгэрэнгүй
АНХААР ! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг манай сайт устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд iPhone.mn хариуцлага хүлээхгүй.