iOS 10 дээр нэмэгдсэн шинэчлэлтийг бүгдийг ЭНДЭЭС

thumbnail
Түгээсэн
24660 Уншсан

iOS системийн ирэх намар танд хүрэх iOS 10 загвар албан ёсоор WWDC чуулган дээр Apple хөгжүүлэгч нар болон дэлхий дахинд танилцуулсан юм. "Хамгийн томоохон шинэчлэлт агуулсан" өөрчлөлттэй хэмээгдэж буй тус загварын шинээр нэмэгдсэн шинэчлэлтүүдийг түүвэрлэн хүргэж байна.

 

1. Lockscreen дээр Notification болон Control Center хамтаар харагдана.

 

 

Та Lockscreen дээр зарим нэг үйлдлүүдийг утсаа онгойлгох шаардлагагүй гүйцэтгэх боломжтой бөгөөд Lockscreen дээр Notification болон Control Center хамтаар харагдана. Хооронд нь slide хийж ашиглах боломжтой

 

2. Lock screen дээр цаг агаарын мэдээ , тоглуулж байгаа дуу мөн шинээр ирсэн мессежийг утсаа онгойлгохгүй үзэж болно.

 

 

3. Siri дээр хөгжүүлэгчдийн бүтээсэн апп дэмждэг болсон.

 


Та Siri тусламжтэй хөгжүүлэгчдийн бүтээсэн аппийг дуу хоолойгоор удирдаж болно. Wechat , Spotfy гэх мэт аппууд

 

4. Siri илүү ухаалаг мөн хиймэл оюун ухаантай болж байгаа.

 

Таныг iMessage ашиглах үед siri байгаа байршлыг ямар нэг юм бичилгүй харуулахаас гадна танд санал болох утасны дэвтэр цагалбар зэргийг илүү ухаалаг системээр дамжуулж санал болгож чадна.

 

5. Илүү ухаалаг Photos апп.

 

Photos апп зургийг хүний нүүрний царай таних технологиор хүмүүсийн царайгаар таниулж хэн хэдэн зурагд орсныг ялгаж чадахаас гадна. Зураг авагдсан байршлаар ялгаж мөн тухайн ялгаж харуулж байгаа хэсгийн тойм зохиомж бичлэг хүртэл хийх чадвартай болж байгаа

 

6. Apple Maps апп илүү ухаалаг болсон.

 

Apple Maps апп зам заах харуулах нарийвчлал илүү ухаалаг болсон бөгөөд танд хэрэгтэй үйлчилгээний газруудыг харуулж чадна. Жишээлбэл зөвхөн тантай ойролцоо байх зоогийн газар харах бол илүү ухаалгаар хурдан шуурхай хялбар танд харуулах болно.

 

7. Apple Music бүрэн шинэчлэлт хийсэн.

 

Apple Music харагдах байдлаасаа илүү сайжруулалт хийсэн. Түүнчлэн таны үүсгэсэн дууны жагсаалтаар ялгах болон татаж авсан дуугаар ялгадаг болж байгаа гэнэ. Шинээр гарч байгаа уран бүтээлчийн бүтээлтэй танилцуулах өөр төрлийн дууны жагсаалт санал болгох гээд өмнөх Apple Music - с илүү сайжруулалт хийсэн. Та энэ үйлчилгээг бүрэн авах бол Apple Music үйлчилгээнд бүртгүүлэх хэрэгтэй.

 

8. Анхнаасаа суугдсан үндсэн аппууд устгах боломжтой.

 

Бага багтаамжтэй утастай хэрэглэгчийн шүдний өвчин нь огт хэрэглэдэггүй мөртлөө устахгүй байгаад л байдаг аппууд биздээ. Тэгвэл та iOS 10 системээс эхэлж тэдгээрийг устгаж чадна.

 

9. Мэдээлэл унших Apple News сайжруулалт хийгдсэн.

 

Apple News апп илүү хурдан ажиллахаас гадна танд санал болгох мэдээлэл нийтлэлийг илүү өргөн хүрээний ангилсан хэлбэрээр санал болгох чадвартай болж байгаа. Трэнд болож байгаа нийтлэл шүүмж болон мэргэжлийн сэтгүүлчдийн мэдээллийг notification өгч танд санал болгоно.

 

10. Homekit үйлчилгээг ашиглаж гэрийнхээ цахилгаан хэрэгслийг удирдаж болно.

 

Гэрийн автомат системд холбогдсон аливаа нэг цахилгаан хэрэгслээ Homekit - н тусламжтай удирдах боломжтой гэрэл агааржуулагч, зурагт , цонхны хаалт гээд бүгдийг зөвхөн утсаараа удирдаж болно.

 

11. Phone апп дуут мессеж илгээж чадна мөн өөр апптэй холбогдож ажиллан.

 

Интернэтээр ашиглаж дуудлага хийдэг Whatsapp , Wechat , Messenger зэрэг аппууд Phone апп дээр шууд холбогдож ажиллаж болох бөгөөд танд ирэх дуудлагыг шууд хүлээн авч болно. Мөн үл мэдэгдэх дугаарыг спам болгож таниж чадна.

 

12. Message апп илүү ухаалаг болж байгаа.

 

Та Message аппаар явуулсан линк хаягийг таньж дотор байгаа контентийг дэлгэц дээр харуулна. Яг л Facebook Messenger апп шиг. Мөн зүгээр л нэг мессеж бичих биш танаас нөгөө хүнд явуулах эсвэл танд ирэх нөгөө хүний захидал нь тухайн хүний реакцаар илэрхийлж "Bubble effect" хэмээх хөдөлгөөнд орно. Энэ нь илүү хөгжилтэй харилцааг үүсгэх давуу тал олгож байна.

 

13. Message апп дээр мессеж илгээхдээ харагдахгүй мессеж илгээж болно.  

 

Таны илгээсэн мессеж хуруугаараа үрж байж харагдахаас гадна. Таны мессеж явуулахдаа арын фонийг өөрчилж хүртэл явуулж хөгжилдөж болно. Мөн хавсаргаж явуулж байгаа зураг дээр төрөл бүрийн стикэр нэмэх дээрээс нь зураг зураад хүртэл явуулж болно.

 

14. Emoji - г үгрүү хөрвүүлж чадна

 

Таны явуулсан мессежийг автоматаар Emoji болгож хөрвүүлнэ.

 

15. Message апп дээр нэмэлтээр стикэр суулгаж болно.

 

Төрөл бүрийн нэмэлт эможи стикэрийг Appstore дээрээс татаж авч Message апп дээр суулгаж болдог болж байгаа юм. Татаж авсан стикерууд шууд Message апп дээр сонголтууд дунд орж ирэх болно.

 

16. Clock апп танд орондоо орох цаг болсныг сануулна.

 

Шинэчилсэн Clock апп танд унтах цаг болон сэрэх цагийг сануулдаг болж байгаа.

 

17. live Photo дээр засвар хийж болно.

 

 

18. Камерлуугаа Slide хийгээд л шууд орох шинэ боломж

 

 

19. 7 сард албан ёсоор нийтэд зориулсан Туршилтийн загвар гарах ба ирэх намар шинээр худалдаанд гарах iPhone 7 - той хамтаар бүх хэрэглэгч нарт зориулсан "Public release" загвар гарна.


20. iOS 10 суулгаж болох төхөөрөмжийн жагсаалт

 

Холбоотой мэдээлэл