Apple компани iPhone 5 дээр системийн шинэчлэлт гаргахгүй

thumbnail
Түгээсэн
15848 Уншсан

Apple компани саяхан хөгжүүлэгч нарт зориулсан iOS системийн туршилт болох iOS 10.3.2 загварыг тараасан ба шинэ систем суулгаж болох төхөөрөмжийн жагсаалт мөн гарсан юм. Тэгвэл тус системийн загвар дээр iPhone 5 болон iPhone 5C загварууд болох 4-р үеийн iPad хасагдсан байх бөгөөд цаашдаа Apple компани тус загварууд дээр системийн шинэчлэлт хийхгүй орхигдож байгаа.

Нэг ёсондоо ямар нэг системийн цоорхой доголдол илрэх юм бол цаашдаа сайжруулалт шинэчлэлт хийхгүй аж. Үүгээр Apple компани цаашдын системүүдийн шинэчлэлт суулгах төхөөрөмжийн босгыг 64 бит архитектуртай болгож байна. Учир нь iPhone 5 болон 5c мөн 4-р үеийн iPad загварууд  2012, 2013 онд зах зээлд гарч байсан байсан. Түүнчлэн тус төхөөрөмжүүд A6 чип суурилуулж 32 битийн архитектуртай хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд байсан. Үүний дараагаар 2013 онд Apple компани iPhone 5s төхөөрөмж дээр анх удаа 64 би архитектур суурилуулж A7 чип нэвтрүүлж байсан. 

Одоогоор 2013 оны iPhone 5s загвараас хойш гарсан бүх төхөөрөмж 64 бит архитектур суурилуулсан.

Сүүлд шинээр гарсан iOS 10 дээр 32 бит систем дээр хөгжүүлсэн аппликэйшн нээх үед "Тус апп цаашдын iOS загварууд дээр ажиллах боломжгүй" хэмээн анхааруулга гардаг болсон.

Одоогоор Apple албан ёсоор iPhone 5, 5C загваруудын системийн шинэчлэлтийг зогсоож байгааг зарлаагүй байгаа ч iOS 10.3.2 туршилтын загвар дээр хасагдсан байгаа болохоор энэ талаар iOS 10.3.2 гарсан үеэр тодорхой болох юм.

 

 

Эх сурвалж : Macrumors

Холбоотой мэдээлэл