iPhone 6s дээр Selfie хийх шинэ боломжууд

thumbnail
Түгээсэн
35598 Уншсан

Шинээр гарсан iPhone 6s өмнөх бүх загваруудаасаа илүү давуу талтай болсон чухал шинэчлэлтүүдийн нэг нь Selfie 'Өөрөг' хийх юм. Урд талын камер буюу Front Camera нь 5MP болж илүү сайн тод болсноос гадна. Цоо шинэ 2 технологи өөртөө агуулсан байгаа юм. iPhone 6s дээр selfie хийхэд илүү өнгөлөг гэрэл сайн мэдэрч буй талаар хэрэглэгч нар сэтгэл хангалуун байгаа ажээ.

Шинээр нэмэгдсэн 2 том шинэчлэлт нь

1) Retina Flash :  selfie хийх үед таны дэлгэц 3x тод флаш гэрэл болж өгдөг энэ үйлдэл нь тасалгааны гэрэлтүүлэг багатай мөн дээрээс нь шөнө танд илүү тус болно.
2) Live Photos : Энэ удаа iPhone зүгээр ч selfie хийгээд зогсохгүй selfie-гээ хөдөлгөөнд оруулах нэмэлттэй болсон юм.


iPhone 6s дээр хэрхэн түргэн хугацаанд 3D Touch - н тусламжтай selfie хийх вэ ?

1. Camera икон зураг дээр хуруугаараа хүчтэй дарах үед сонголт гарч ирнэ.
2. Take Selfie дээр дараад л шууд selfie хийнэ.



 

'Hey Siri!' ашиглаж iPhone 6s дээр selfie хийх 

Та Siri-г ашиглаж Selfie хийж болно.. Энэ арга нь маш хялбар iPhone 6s Home товчлуур дээр дарах шаардлага байхгүй Siri - г гаргаж чаддаг болсон.

1)  Siri - гээ оруулаад "Hey Siri, take a selfie" гэж хэлээрэй
2) Хэрэв таны утас түгжээтэй бол Touch ID эсвэл Passcode хэрэгтэй
3) Баруун дээд буланд байрлах Camera товч дээр дараад камераа эргүүлээд Selfie хийж болно.



Хэрхэн Retina Flash ашиглаж iPhone 6s дээр selfie хийх вэ ?

Шинэ iPhone дээр нэмэгдсэн Retina HD танд selfie хийх үед зөвхөн selfie-д орж байгаа хүмүүсийн нүүр царай цэвэрхэн гоё гархад ихээхэн тус хүргэх юм.

1. Flash гэрэл товч дээр дарна уу
2. Сонголт гарч ирэх тул On эсвэл Off хийнэ үү гэж гарах юм.
3. On дээр нь дарах ёстой
4. Flash гэрэл ассан үед шар өнгөөр дэлгэцийн доор голд харагдах болно.



Retina HD идэвхтэй горимд iPhone 6s дэлгэц улбар ар өнгөөр бүрэн бүрхэж таны нүүрэнд гэрэл өгч таны selfie илүү гэрэлтэй тод гарах учиртай юм.


 

Хэрхэн iPhone 6s дээр Live Photos selfie хийх вэ ?

Live Photo буюу амьд хөдөлгөөнт зураг нь 1.5 секунд дотор таныг зураг дарахаас өмнөх хөдөлгөөнийг бичих чадвартай бөгөөд зураг авсны дараа таны авсан зураг 3D мэдрэгчийн тусламжтай хөдөлгөөнд орно гэсэн үг юм.

1. Camera апплуугаа ороод
2. Live Photos буюу дэлгэц дээр голд байрлах товч дээр дараад идэвхжүүлэх хэрэгтэй
3. Зураг дарах товчлуур дээр дарахаас өмнө ямар нэг хөдөлгөөн хийвэл тэр нь live photos болох юм. (Хэлээ гаргаад үзээрэй :D)

Холбоотой мэдээлэл