iPhone 6s / iPhone 6s plus батарей хэмжигч гүйхгүй байгаа алдааг засах

thumbnail
Түгээсэн
8913 Уншсан

iPhone 6s болон iPhone 6s Plus утаснууд батарей хэмжигч хувь огт гүйхгүй эсвэл байж байгаад гэнэт огцом гүйх алдаа ихээр гарч байгаатай холбогдуулан Apple - с албан ёсоор энэхүү асуудлыг шийдэх заавар гаргасан байна. Тус алдаа таны ашиглаж байгаа iPhone 6s болон iPhone 6s Plus утасны техник хангамжтай огт холбоогүй бөгөөд гагцхүү таны утсанд ажиллаж байгаа үйлдлийн систем " iOS 9 "  - тай хамааралтай алдаа юм. 

Apple - с гаргасан зөвлөмжөөр та эхлээд утсаа эхлээд Restart хийх хэрэгтэй ингэхийн тулд 


1. Хажууд байрлах Sleep/Wake товч дээр удаан дар
2. Slide to power off гэж бичиг гарах бөгөөд унтраах товчийг чирээд унтраах хэрэгтэй
3. Утас унтраад дэлгэц харанхуй болсны дараа дахин Sleep/Wake товч дээр дараад асаагаарай 

Одоо та Settings > General > Date & Time дээр ороод Set Automatically - г "ON" болгох хэрэгтэй

ингэснээр таны батарей хэмжигч хэвийн ажиллах болно.

Энэхүү зөвөлгөө нь 2016 оны 1 сарын 13 өдөр http://support.apple.com дээр тавигдсан юм.

Одоогоор iOS 9.2.1 загвар нийтэд цацагдсан байгаа бөгөөд дараа дараагийн шинэчлэлт дээр засагдаад явна гэж ойлгож болох юм.

эх сурвалж : apple support , macrumors

Холбоотой мэдээлэл