iPhone 6s Plus задалж үзвэл

thumbnail
Түгээсэн
33111 Уншсан

iFixit багийнхан iPhone 6s - г уламжлалт ёсоор задалж үзсэн байна. Шинээр гарсан Apple - н төхөөрөмж бүрийг задалж хүмүүст дэлгэрэнгүй утастайгаа танилцах боломжийг iFixit бидэнд олгодог билээ. Энэ удаа iPhone 6s дээр шинээр нэмэгдсэн шинэлдэг зүйлүүд байгаагийн зэрэгцээ усны хамгаалалттай байх боломжтой талаар бид өмнөх нийтлэл дээр бичсэн юм. iPhone 6s нь 7000 серийн дугаартай хөнгөн цагаан материалаар хийгдсэн юм. Хийгдсэн материалийг задалж үзвэл 91.17% хөнгөн цагаан, 0,08% төмөр , 7.64% цайр , 0.106% вольфрам

Ингээд iPhone 6s Plus задалж байгааг сонирхий

Их биеийг салгахдаа доор байрлах хоёр боолтыг тайлдаг. Дэлгэцийг салгах үеээр тусгай хамгаалсан хамгаалагч резин салдаг байна.

Доорх зураг дээр баттерейг холбогчоос нь салгаж авч байна. Өмнөх загваруудийн адилаар iPhone 6s баттерэй холбогч нэг газар байрласан байгаа юм.

Одоо харин дэлгэцийн холбогчийг салгаж байна. Сонирхуулахад өмнөх загвар болох iPhone 6 Plus дэлгэц 60гр байсан бол Энэ удаа 80гр болсон ажээ.

Энэ нь 3D мэдрэгч нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд дэлгэцийг 33% илүү хүнд болгож байгаа юм. 

Доорх зураг дээрээс та taptic engine-г харж байна. Энэ нь зөвхөн iPhone 6s дээр нэмэгдсэн тусгай мэдрэгч

Баттерэй нь 2750mAh болсон бөгөөд iPhone 6 Plus загвараас 165mAh - р багассан байгаа юм.



iPhone 6s - н камерууд жижиг нь урд талын камер 5 MP , ард талын камер 12 MP

Энэ бол iPhone 6s - н эх хавтан


 

Холбоотой мэдээлэл