iPhone 7 256GB багтаамжтай худалдаанд гарна

thumbnail
Түгээсэн
31597 Уншсан

Apple компани iPhone гар утасны шинэ загварийг гаргах хүртэл баггүй хугацаа үлдээд байна. Тухайн бүтээгдэхүүний өөрчлөлтийн талаар шинжээчид сэтгүүлчид өөрсдийг таамаг мэдээллээ бичиж эхэлсэн байна.

iPhone 7 Plus утас нэмэгдсэн шинэ санах ой мөн сайжруулсан батареэйтай худалдаалж магадгүй гэнэ. Хятад MyDrivers сайтад бичсэнээр шинээр гарах iPhone 7 нь 256GB багтаамжтай байна гэж таамаг гаргасан юм.

Түүнчлэн тус сайтад бичсэнээр бол iPhone 7 болон iPhone 7 Plus утаснууд өмнөх загваруудын адилаар 4.7 инч (iPhone 6 / iPhone 6S) , 5.5 инч (iPhone 6 Plus / iPhone 6s Plus) хэмжээтэй байх боловч илүү дэвшилтэд технологи агуулах талаар дурдсан байгаа юм. 

Шинээр гарах утаснууд 3.5 мм чихэвчний оролт хасагдаад USB залгуур ордог Lightning холболтоор чихэвчээ холбогдож болох тухай цахим ертөнцөөр их шуугиж байгаа ажээ.

Үүнээс гадна шинэ iPhone 7 - той хамтаар утасгүй Beats чихэвч зарлагдаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Ийм bluetooth чихэвч нь утаснаас чихэвч хүртэл бас зүүн болон баруун чихэвчний хооронд ямар ч утас холбогч оролцохгүй ажиллах бүтэцтэй байх ажээ.

Зарим  эх сурвалжууд Apple шинэ iPhone 7 - гоо гаргахдаа сайжруулсан A10 процессортой , утасгүй цэнэглэдэг болгох , усны хамгаалалттай байлгах талаар дурдаж байгаа юм.

Одоогоор аль мэдээлэл нь ч албан ёсоор батлагдаагүй бүх зүйлийн хариу энэ жилийн 9 сард тодорхой болох нь дамжиггүй ээ...

Холбоотой мэдээлэл