iPhone 7 хамгийн бага багтаамж 32 GB байж МАГАДГҮЙ

thumbnail
Түгээсэн
9413 Уншсан

iPhone 7 утастай холбоотой шуум мэдээлэл тархаад баггүй хугацаа өнгөрлөө шинээр гарах загварууд танилцуулах хугацаа ч мөн ойртоод сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байгаа. Шинээр гарах iPhone 7 загвар нь анхнаасаа уламжлалт байсан 16 GB багтаамжийг энэ удаа халаад  32GB / 128 GB / 256 GB гэсэн гурван төрлийн сонголттой байж магадгүй талаар Твиттерт нэгэн мэдээлэл тархсан юм. Энэхүү мэдээлэл нь Apple - д сэлбэг нийлүүлдэг Японы Toshiba компанийн үйлдвэрийн зургийг нэгэн Твиттер хэрэглэгч тарааснаас эхэлсэн. Apple компани iPhone 6 загвар дээрээс эхлээд 32 GB орхиод 16 GB / 64 GB / 128 GB гэсэн гурван сонголтууд гаргасан. Тэгвэл энэ удаа 64 GB орхиод 32 GB / 128 GB гээд цоо шинээр 256 GB хэмжээ гаргаж магадгүй. Ихэнх хэрэглэгч нарт 16 GB хангалтгүй байдаг ба iCloud болон бусад Cloud үйлчилгээ байсан ч хэрэглэгч нарт өөрийн хувийн багтаамжаа ихтэйг илүүд үздэг. Хэрэв шинэ загваруудын багтаамж эхлэх хэмжээ нь 32 GB болбол Apple хэрэглэгчдийн хамгийн дурамжхан байдаг асуудлыг шийдэж өгөх нь дамжиггүй ээ

 

Эх сурвалж : Thenextweb.com

Холбоотой мэдээлэл