iPhone 7 талаар таны заавал мэдэх ёстой 15 БАРИМТ

thumbnail
Түгээсэн
31122 Уншсан

iPhone 7 танилцуулах хүртэл 10 хоног үлдээд байгаа. Тэгвэл бид энэ удаа өмнө нь гарсан буюу шинэ загвар гарахаас өмнө гарсан 15 төрлийн баримт шуум мэдээг цуглуулна товчоор та бүхэнд хүргэж байна. Эдгээр баримт нь шинээр худалдаанд гарах утасны хамгийн оновчтой өөрчлөлт болон шинээр нэмэгдэх зүйлс юм. 

 

1. Apple албан ёсоор 9 сарын 7 өдөр шинэ iPhone танилцуулна.

 

2. Шинээр танилцуулах утас iPhone 7 хэмээн нэрлэгдэх учиртай.

 

3. Үндсэн хоёр төрлийн загвар буюу 4.7 инч дэлгэцтэй болон 5.5 инч дэлгэцтэй загварууд гарна.

 

4. Гаднах харагдах байдлаасаа iPhone 6 болон 6s маш төстэй байна.

 

5. Үндсэн 4 өнгө дээр шинэ өнгө нэмэгдэж магадгүй байгаа. Түүнчлэн энэ удаа багтаамж нь 16 GB гэж гарахгүй 32 GB хэмжээнээс эхлэх болно.

 

6. Илүү том iPhone 7 нь "Plus" эсвэл "Pro" хэмээн нэрлэгдэж магадгүй. Мөн хосолсон камертай байна.

 

7. Илүү жижиг загвар болох 4.7 инч дэлгэцтэй нь арай сайжруулсан камер буюу илүү өргөн камертай болно.

 

8. Шинээр танилцуулагдах гарах хоёр загвар худалдаанд гарах хугацаа өмнөх iPhone 6 болон 6s - тэй ойролцоо байна.

 

9. Шинээр нэмэгдсэн өнгө нь "Space Black" өнгөтэй буюу үндсэн "Space Grey" өнгийг бодвол гүн хар өнгө нэмэгдэж магадгүй.

 

10. Хамгийн томоохон өөрчлөлт нь тус загварууд нь чихэвчийн оролт энэ удаа хасах.

 

11.Хэрэв чихэвчийн оролт хасагдвал lightning залгуур дээр чихэвч залгах боломжтой хувиргагч дагалдаж магадгүй ингэснээр үндсэн earpod болон бусад төрлийн чихэвч залгаж болно.

 

12. Мэдээжийн хэрэг хамгийн өндөр үзүүлэлттэй процессор суурилуулах ба түүнийг A10 хэмээн нэрэх боломжтой.

 

13. Home товчлуур хэт мэдрэмтгий буюу таны даралтаас хамаарч хийгдэх үйл өөрчлөгдөх боломжтой 3D технологи ашиглаж магадгүй

 

14. Батарей илүү том хэмжээтэй болох ба энэ нь өмнөх загваруудаас илүү цэнэгээ удаан барих боломжтой

 

15. Усны хамгаалалттай байж магадгүй Сонирхуулахад өмнөх 6s усны хамгаалалтын талаар дурдаагүй ч iFixit багийнхан задалж үзэхэд Үндсэн эх хавтангаа хамгаалсан жижиг резинууд байсан. Өмнөх загварууд дээр огт байгаагүй.

 

16. Гэхдээ энэ бүхэн одоогоор таамаг хэвээрээ байгаа бөгөөд Apple шинэ бүтээгдэхүүн гаргахаасаа өмнө огт мэдээлэл гаргадаггүй талаар бид бүхэн мэднэ. Хамтдаа 9 сарын 7 өдөр харцгаая

Холбоотой мэдээлэл