iPhone 7 дээр гараад байгаа түгээмэл АЛДААнууд

thumbnail
Түгээсэн
16942 Уншсан

iPhone 7 болон iPhone 7 Plus худалдаанд гараад багагүй хугацааг ардаа үлдсэн байна. Apple - ын хамгийн хурдан хамгийн сайн камертай гэх мэт хамгийн гэсэн тодотгол дагуулж гарч ирсэн шинэ үеийн ухаалаг утас болсон тус загварууд танд өөрийн чадвараа баггүй харуулаад амжсан болов уу. Гэвч дөнгөж шинээр гарсан болохоор зарим нэг алдаа доголдолийн талаар хэрэглэгч нар гомдол гаргаад байгаа тэр алдаануудыг өөрсдөө засах эсвэл шийдэлд хүрэх ямар нэг арга хэмжээ авах талаар томоохон эх сурвалжууд мэдээлэл гаргасан юм. Мөн зарим нэг алдааг Apple албан ёсоор хүлээн зөвшөөрч хэдхэн хоногийн өмнө зөвхөн iPhone 7 болон iPhone 7 Plus дээр зориулж iOS 10.0.3 хэмээх загварыг гаргаад байгаа. Системийн таарч тохирохгүй байгаа цаашдаа засагдах магадлалтай алдаанууд тул та утсаа угаасаа цаанаасаа алдаатай гэж битгий эндүүрээрэй засагдах эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал байдаг.

 

Apple албан ёсоор хэрэглэгчтэй харилцах хэсэг болон алдаа бүртгэх хэсэг дээр маш олон тооны хэрэглэгчээс гомдол санал ирсэн үед тэр алдааг нэн даруй шинэ системийн загвар гаргаж засдаг байна.

 

1. Шаржигнасан чимээ

 

Зарим хэрэглэгч нар iPhone 7 ашиглах үед шаржигнах чимээ гараад байна гэж гомдол мэдүүлсэн. Энэ нь Apple шинээр гаргасан A10 Fusion чиптэй холбоотой юм. Тухайн утас бүрэн чадлаараа буюу илүү олон үйлдэл хийж ашиглах үед тухайн шаржигнах чимээ гарч байгаа гэнэ. Энэ алдааг албан ёсоор Apple засах заавар өгөөгүй байгаач ихэнх хэрэглэгч нар зөвлөхдөө олон хэрэглэж байгаа аппийг гаргах мөн утсаа нэг удаа Force Restart хийх буюу бүрэн системээ сэргээх үйлдэл хийж аргалж байгаа гэнэ. Force Restart хийхийн тулд Дуу хасах товч "Volume Down" + Унтраах товч "Sleep/Power Button" дээр нэгэн зэрэг 15 секунд дарснаар утас өөрөө унтарч асах болно.

 

2. Батарей хурдан дуусах

 

Энэ алдааны талаар олон тооны хэрэглэгч форум сайт мөн твиттер дээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд байгаа. Гэвч тус алдаа нь хэрэглэгчийн хэрэглээнээс хамааралтай байгаа учир шинэ системийн шинэчлэлт гарах хүртэл та дараах зааврын дагуу систем дээр байдаг хэрэггүй тохиргоог унтрааж утасныхаа ажиллах хурд болон батарей гүйлтийг багасгаж болох юмаа. iPhone - ын батарей гүйлт багасгах нууц арга

 

3. Дуудлага болон Сүлжээ

 

Олон тооны хэрэглэгч дуудлага хийж байх үед дуудлага тасрах эсвэл сүлжээгүй болоод байгаа гэсэн алдааг Apple - ын хэрэглэгчтэй харилцах хэсэг дээр хүргүүлээд байгаа. Дээрх алдаануудтай хамааралтай системийн загвар iOS 10.0.3 суулгаад засах боломжтой хэрэв дээрх загваруудыг хийгээд огтоос нөлөө байхгүй байвал Settings > General > Reset > Reset Network Settings гэж зөвхөн Cellular болон Wifi сүлжээг Reset хийх эсвэл Settings  > General > Reset > Reset All Settings гэж ороод бүх системийн тохиргоог анхных дээрээ аваачих. Тус алдаанууд олон тооны хэрэглэгч гомдол мэдүүлээд байгаа учир удахгүй бүрэн засвар хийгдэх нь дамжиггүй юмаа

 

4. Камер оруулах үед гацах

 

 

Apple хэрэглэгчтэй харилцах хэсэг дээр тус алдаатай холбоотой санал гомдол болон хэрхэн засах заавар хэрэглэгч нар бие биедээ хүргэж байгаа. Ихэнх хэрэглэгч Multitasking буюу Голын товч дээр хоёр удаа дараад гарч ирэх Multitasking ажиллуулаад Camera аппийг гаргасны дараа эргүүлээд орох үед зүгээр орж байгаа гэнэ. Эсвэл Force Restart хийгээд дахин орж болно бүүр болохгүй бол ороод зураг дарах бичлэг хийх гэх мэт төрлүүд дунд шилжүүлж байхад камер өөрөө хэвийн болж байгаа аж.

 

5. Апп орох үед гацах өөрөө гарах

Энэ алдаа нь хөгжүүлэгч нарын хийсэн аппаас хамаараад Apple - тай биш тухайн аппийг хийсэн хөгжүүлэгчийн талаас хамааралтай алдаа бөгөөд таны ашиглаж байгаа апп өөрөө гарах гэнэт гацах үед та санаа зоволтгүй Голын товч дээр 2 удаа дараад Multitasking гаргаж ирээд  тэр аппийг гаргаад эргүүлж орж болно. Шинээр гарсан систем болон утас болохоор таны ашиглаж байгаа аппйн хөгжүүлэгч нар шинэ загвар шинэ систем дээр тааруулж нэмэлт өөрчлөлт оруулах гэж шаргуу ажиллаж байгаа нь дамжиггүй ээ. Тиймээс та болж өгвөл Appstore дээр шинэ Update гарах бүрт нь байнга хийж байгаарай.

 

Удахгүй Apple шинээр iOS 10.1 гаргах гэж байгаа бөгөөд дээрх алдаанууд тус загвар дээр засагдах тодорхой юмаа. Түүнчлэн iOS 10.1 одоогоор хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа Apple  - д бүртгэлтэй хөгжүүлэгч дээр татахаар iOS 10.1 тараагдсан байгаа. Мөн одоогоор гараад байгаа алдаанууд бүгд iOS системээсээ хамааралтай байгаа болохоор яваандаа iOS 10 систем сайжруулалт хийгдээд сайжрах тусам шинээр гарсан загваруудтай хоршиж ажиллах боломж нь илүү өндөр болдог. Apple шинээр утас гаргах бүрт түүнийг дагаад шинэ систем нийтэд танилцуулдаг нь уламжлал болсон ба үүнийгээ дагаад алдаа мадгийг системийн шинэчлэлтээр засаад явдаг.

 

Дээрх алдаануудийн талаар мэдээлэл авах бол discussions.apple.com  сайтаар ороод үзээрэй мөн асуудал болон алдааг мэдэгдэх бол  apple.com/feedback/iphone.html энд мэдэгдэх боломжтой байдаг.

 

Эх сурвалж :  discussions.apple.com

 

Холбоотой мэдээлэл