iPhone 7 эх загварын үйлдвэрээс алдагдсан зураг

thumbnail
Түгээсэн
24824 Уншсан

iPhone 7 эх загварын үйлдвэрээс алдагдсан зураг цахим ертөнцөд тараагдаад багагүй шуугиан тариад байгаа юм. Энэхүү зураг хамгийн алдартай Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж алдагдсан материал тавьдаг сайт " Nowhereelse " дээр нийтлэгдсэн байна. 

Ерөнхийдөө энэ зураг өмнө нь гарч байсан таамаг үнэн байх магадлал маш өндөртэй байгааг харуулж байна. Тус зураг цацагдахаас өмнө iPhone 7 чихэвчийн оролт байхгүй мөн антенн удирдлага дээд болон доод хэсэг дээр байрлах талаар мэдээлэл тарж байсан юм. Түүнчлэн камер нь өмнөх загваруудаас хамаагүй том болсон байгаа нь илт харагдаж байх аж. Түүнчлэн бид хэд хоногийн өмнө iPhone 7 дээр зориулсан кэйс талаар мэдээлэл оруулж байсан тэрхүү нийтлэл дээр байх кэйс загвар нь үйлдвэрээс алдагдсан зурагтай ижил байгааг та харж болно.

Хэрэв энэ зураг дээрх шиг загвартай iPhone 7 гарвал илүү сайжирсан камертай мөн чихэвчийн оролтгүй гарах нь эргэлзээгүй.

Холбоотой мэдээлэл