iPhone 7 Home товчлуур эвдэрсэн үед дэлгэц дээр туслах цэс гаргадаг болсон.

thumbnail
Түгээсэн
8624 Уншсан

iPhone 7 Home товчлуур эвдэрсэн үед автоматаар туслах цэс "Assistive Touch" - ийг дэлгэц дээр гаргадаг болсон байна. Энэ мэдээллийг MacRumors сайтын  iwayne хэмээх хэрэглэгч бусадтайгаа хуваалцсан бөгөөд Home товчлуур эвдэрсэн үед дэлгэц дээр анхааруулга гаргахын сацуу туслах цэсийг "Assistive Touch" автоматаар ажиллуулсан гэнэ. Түүнчлэн iPhone 7 дээр суурилуулсан Home товчлуур өмнөх загваруудын Home товчлуураас эрс өөр бөгөөд Taptic хөдөлгүүр дээр суурилж хариу өгөхөөрөө онцлог давуу талтай хийгдсэн. Мөн сонирхуулахад утас унтарсан үед Home товчлуур дээр дарж болохгүй байдаг. Энэ нь ус болон тоос шорооны хамгаалалт суурилуулахад гол хүчин зүйл болсон хэмээн эх сурвалжууд мэдээлэл хийсэн удаатай

 

 

Эх сурвалж : Macrumors.com

Холбоотой мэдээлэл