iPhone 7 илүү нарийн мөн чихэвчийн оролтгүй гарч магадгүй [зураг]

thumbnail
Түгээсэн
41082 Уншсан

iPhone 7 дээр зориулсан кэйс түрүүлж үйлдвэрлэлтээс гарсан зураг цахим ертөнцөөр тархаад багагүй шуугиан дагуулж байгаа юм. Энэ зураг дээрээс үзвэл iPhone 6s загвараас шинээр гарах iPhone 7 илүү нарийн болох бөгөөд 3.5мм чихэвчийн оролт хасагдаж өмнөх загваруудаас илүү том камертай болох боломжтойг харуулж байна. Хэрэв чихэвчийн оролт хасагдах бол 2 хосолсон спикер байж магадгүй ба чихэвч хийх бол " Lightning  " оролтод өөрт дагаж ирсэн чихэвчээ л хийж ашиглах шаардлагатай юм.

Энэхүү зураг нь " Leaked " материал буюу худалдаанд гарахаас өмнө шинэ бүтээгдэхүүний зургийг нийтэд тараадгаар алдартай @OnLeaks твиттер хуудсанд тавигдсан юм. 


iPhone 7 загвар энэ жилийн сүүлээр танилцуулах өндөр магадлалтай гэхдээ ихэнхи эх сурвалжууд тус загварыг чихэвчийн оролтгүй гарах талаар өмнө хэд хэдэн удаа таамаг гаргаж байсан. iPhone 7 зориулагдаж хийгдсэн кэйс зураг цахим ертөнцөд тархсанаар энэхүү таамгийг үнэн байж магадгүй гэсэн найдвар ихээхэн төрүүлж байгаа аж. iPhone 7 хос камертай байх талаар өмнө нь Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж анализ хийдэг шинжээч Мин Чи Куо сонирхолтой дүгнэлт гаргасан. Учир нь Apple өнгөрсөн жил LinX Computational Imaging Ltd  компанийг $20 сая ам.доллараар худалдаж авсан гэнэ. Тус компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургийг эвлүүлээд нэг том зураг болгож гаргах технологийг ашигладаг ажээ. Тиймээс Apple - ын шинэ үеийн гар утас нь 12 мегапикселийн хос камертайгаас гадна. Нэг камер нь өргөн өнцгийг хамарч нөгөөх нь холын дурантай байвал дээрх зураг шиг хэмжээтэй байх юм.
 

Холбоотой мэдээлэл