iPhone 7 Plus хос камерны зураг цахим ертөнцөд таржээ

thumbnail
Түгээсэн
28123 Уншсан

Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж анализ хийдэг шинжээч Мин Чи Куо ирэх намар худалдаанд гарах iPhone 7 Plus утас хосолсон камертай байх талаар нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан. Учир нь гэвэл Apple копани өнгөрсөн жил LinX Computational Imaging Ltd  компанийг $20 сая ам.доллараар худалдаж авсан. Тус компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургийг эвлүүлээд нэг том зураг болгож гаргах технологийг ашигладаг. Тиймдээ Apple - ын шинэ үеийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай байх өндөр магадлалтай юм. Түүнчлэн  Мин Чи Куо дахин шинэ мэдээлэл гаргасан нь "шинэ iPhone угсрах техник хангамжууд хүргэлтдээ гарсан" харин хос камер зөвхөн iPhone 7 Plus дээр л нэмэгдэх гэнэ. Саяхан хятадын бичил блог "Sina Weibo" дээр нэгэн хэрэглэгч iPhone 7 Plus дээр зориулж бүтээсэн хос камер хэмээн зураг тараасан. Эдгээр зургууд Мин Чи Куо гаргасан таамаглалтай яг таарч байх аж. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар Apple iPhone 6s / iPhone 6s Plus / iPhone SE зэрэг загварууд дээр камерыг хангалттай хэмжээнд нэмж өгсөн гэхдээ Apple - н жил бүр намар шинэ бүтээгдэхүүн танилцуулах тохиолдол тухайн жил тэгш тоотой үед техник хангамж бус тус утас бүтнээрээ шинэчлэгдсээр ирсэн энэ удаагийн iPhone 7 нь энгийн камер бус хос камертай байх нь зүй ёсны хэрэг хэмээн таамаглаж байгаа. Үүнтэй зэрэгцээд Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар хамгийн найдвартай таамаг дэвшүүлдэг Мин Чи Куо хүртэл хос камертай гарна гэдгийг батлаад байна. Хэрэв iPhone 7 Plus хос камертайгаар Apple бүтээвэл авсан зураг нь DSLR буюу Мэргэжлийн гэрэл зургийн камерын түвшинд очих болно.

Түүнчлэн Apple хос камертай утас гаргана гэж яриа явж байх үеэр хятадын хамгийн том гар утас үйлдвэрлэгч Huawei хос 12 Мегапиксел камертай утас P9 - ыг танилцуулсан. 

Sina Weibo сайтад тавигдсан зургууд : 

 

 

Эх сурвалж : bgr.com 

Холбоотой мэдээлэл