iPhone 7 Plus хос камертай худалдаанд гарч магадгүй

thumbnail
Түгээсэн
12329 Уншсан

Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж анализ хийдэг шинжээч Мин Чи Куо ирэх намар худалдаанд гарах iPhone 7 Plus утас хосолсон камертай байх талаар нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан байна. 

Учир нь гэвэл Apple копани өнгөрсөн жил LinX Computational Imaging Ltd  компанийг $20 сая ам.доллараар худалдаж авсан юм. Тус компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургийг эвлүүлээд нэг том зураг болгож гаргах технологийг ашигладаг ажээ.

Тиймээс Apple - ын шинэ үеийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай байхаас гадна. Нэг камер нь өргөн өнцгийг хамарч нөгөөх нь холын дурантай байх маш өндөр магадлалтай байгаа гэнэ.

Хэрэв энэ ийм технологи Apple гаргаад ирвэл авсан зураг нь DSLR буюу Мэргэжлийн гэрэл зургийн камерын түвшинд очих боломжтой юм.

LinX компани 2014 онд iPhone 5 болон linX жижиг төхөөрөмж ашиглаж дарсан зураг харьцуулсан судалгаа хийсэн юм. Доорх зургаас та LinX нэмэлт камерын хэрэгсэл ашиглаж авсан зургийн ялгааг энгийн үед авсан утаснаас өөр байгааг харж байна.


Түүнчлэн өөр нэг таамаг нь iPhone 7 Plus нь хоёр өөр хувилбартай байх бөгөөд нэг нь уламжлалт ганц камертай , нөгөөх нь хос камертай худалдаанд гарч магадгүй юм байна.

эх сурвалж : bgr.com
 

Холбоотой мэдээлэл