iPhone 7 Plus хос камертайгаар анхны гэрэл зураг

thumbnail
Түгээсэн
59435 Уншсан

iPhone 7 Plus үндсэн загварын зураг хятадын сайтад тавигдсаныг Macrumors сайт нийтэлсэн байна. Тус зураг дээр байгаагаар бол iPhone 7 Plus гар утас хос камер болон ухаалаг холбогчтой байх гэнэ. Хятадын сайтад байршуулсан уг зураг нь өмнө гарч байсан таамаглалуудтай яг таарч байгаа юм. Хамгийн ихээр сонирхол татcан хэсэг нь Ухаалаг холбогч буюу iPad Pro дээр байдагтай адилаар байх аж. Энэ холбогчийн тусламжтай iPad Pro - г хэвтээ байрлал дээр шууд нэмэлт гартай холбоод юм бичиж болдог. Харин iPhone 7 Plus мөн адил iPad Pro шиг тэгж бичих түүнчлэн iPad Pro дээр таардаг нэмэлт гар холбож болохоор болж магадгүй юм.

iPhone 6s - тэй харьцуулсан зураг

Үүнээс гадна чөлөөт уран бүтээлчид iPhone 7 нийтэд тархсан зураг дээрх загвар шиг концепт бүтээл хийсэн аж. Тэдгээрийн бүтээсэн зураг дээр хэрэв iPhone 7 нийтэд тархсан таамаглал шиг гарвал ямархуу харагдахыг та мөн харж болно. Мөн хамгийн ихээр шуугиан дагуулж буй хэсэг нь iPhone 7 3.5 мм чихэвчийн оролт хасагдах тухай юм. Хэрэглэгч нарт тархсан iPhone 7 - той холбоотой бүх зураг таамаг мэдээлэл дээр чихэвчийн оролт хасагдсан байгаа нь iPhone 7 гарах үед чихэвчийн оролт байхгүй байх магадлал маш өндөр байгааг харуулж байна.

Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж анализ хийдэг шинжээч Мин Чи Куо ирэх намар худалдаанд гарах iPhone 7 Plus утас хосолсон камертай байх талаар нэгэн сонирхолтой дүгнэлт гаргасан юм. Учир нь гэвэл Apple копани өнгөрсөн жил LinX Computational Imaging Ltd  компанийг $20 сая ам.доллараар худалдаж авсан. Тус компани нь хэд хэдэн камераар зэрэг авсан зургийг эвлүүлээд нэг том зураг болгож гаргах технологийг ашигладаг ажээ. Тиймээс Apple - ын шинэ үеийн гар утас нь 12 мегапикселийн хос камертай байхаас гадна. Нэг камер нь өргөн өнцгийг хамарч нөгөөх нь холын дурантай байх маш өндөр магадлалтай байх гэнэ.

Хэрэв энэ ийм технологи Apple гаргаад ирвэл авсан зураг нь DSLR буюу Мэргэжлийн гэрэл зургийн камерын түвшинд очих боломжтой юм.

Холбоотой мэдээлэл