iPhone 7 : Matte Black өнгө үү эсвэл Jet Black өнгө үү ?

thumbnail
Түгээсэн
34213 Уншсан

Apple компани iPhone 7 танилцуулахдаа шинээр Matte Black , Jet Black хэмээх өнгүүдийг гаргаад байгаа билээ. Тус өнгүүд харагдах байдлаасаа үнэхээр үзэмжтэй байх бөгөөд шинэ утаснуудын талаар дүгнэлтээ  Дэв Смит (Business insder) сэтгүүлч businessinsider.com сайт дээр оруулсанийг бид та бүхэнд сонирхуулахаас гадна Youtube хуудас дээр шинэ бүтээгдэхүүнд хамгийн томоохон туршилт шүүмж бичдэг Маркас Броунлээ өөрийн биеэр шалгаж үзсэнийг хүргэж байна.

 

Энэ бол 4.7 инч дэлгэцтэй iPhone 7  Matte Black өнгө

 

Харин энэ бол 5.5 инч дэлгэцтэй iPhone 7 Plus Matte Black өнгө

 

Броунлээ хэлэхдээ Matte Black өнгө нь илүү таалагдаж байна гэсэн бөгөөд

 

Matte хар өнгө нь iPhone 6 мөн 6s Space Gray өнгөөс илүү гүн хар өнгөтэй харагдах аж. Гэхдээ Jet Black өнгө байгааг санах хэрэгтэй.

 

За энэ бол iPhone 7 Jet хар өнгө 

 

Үзэгдэх байдлаасаа үнэхээр гоёмсог харагдаж байгаа биз

 

Jet Black өнгийн iPhone 7 нь илүү толигор загвартай гэрлийн тусгал ойсон байгааг харж болно. Гэвч хурууны хээ үргэлж тогтоно.

 

Асуудал нь гэвэл Сэв суух. Цаг хугацааны туршид сэв суух толбо үүсэх л болно. iPhone 7 танилцуулгын өрөөнд байрлуулсан Jet black өнгүүд бага хэмжээний сэв зураас үүссэн байсан. Ихэвчлэн булангуудаар

 

Бүгд л үүнийг хүсэж байгаа байх Matte Black iPhone 7 Plus

 

Төгсгөлд нь Броунлээ хэлэхдээ :  Би Jet Black iphone 7 санал болгох бодолгүй байна. Хэдий харагдах байдлаасаа үнэхээр гоё маш цэвэрхэн боломж Apple компанийн үзүүлэнгийн өрөөнд байсан байдлаас харвал хурууны хээ үлдэнэ цэвэрлэх ажил гарна мөн яг л Samsung утас шиг зураас сэв үүснэ. Мөн Jet Black iPhone 7 нь Apple компанийн бүтээсэн хамгийн "гулгамтгай" утас болсон. Гэхдээ та гараас гулсах зураас үүсэх хээ үлдэх гэх мэт толгойн өвчин гэж бодож байна уу. Гэвч гоёмсог кэйс хийгээд асуудлаа бас хялбархан шийдэж бас болох юм. Гэсэн хэдий ч би лав Matte Black өнгийг илүүд үзнэ энэ бол үнэхээрийн үзэсгэлэнтэй зураас үүсэх хурууны хээ үлдэх гэх айдас байхгүй гэхдээ мэдээж таны хэрэглээнээс шалтгаалж толбо зураас үүсэх нь ойлгомжтой, Гэвч Jet Black - г бодвол арай л өөр. Би лав та Matte Black өнгийг авсан даа үнэхээр аз жаргалтай байна гэж бодож байна.

Мөн үүнтэй зэрэгцээд бид бүхэн Facebook Page - р дамжуулж хэрэглэгч нараас бяцхан судалгаа авч үзсэнийг та доорх зургаас сонирхоно уу. 

 

Эх сурвалж : businessinsider

Холбоотой мэдээлэл