iPhone 7 болон iPhone 7 Plus ТУСГАЙ загвар худалдаанд гарлаа.

Түгээсэн

Apple компани ДОХ өвчинтэй тэмцэх үйлсэд идэвхтэй хандив өгдөг ба зарим нэг бүтээгдэхүүнээ Улаан өнгөтэйг (PRODUCT) RED худалдаанд гаргадаг уламжлалтай. Зөвхөн ийм өнгөтэй бүтээгдэхүүн зарагдсан ашгаас тодорхой хувь нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ДОХ - ын эсрэг санд хандив болж очдог. Apple компани ихэвчлэн  iPod загварууд болон iPad , iPhone гэр дагалдах хэрэгсэл дээр Тусгай загварууд худалдаанд гаргадаг байсан бол анх удаа iPhone загварын тусгай загвар худалдаанд гаргалаа. Одоогоор Apple компани 130 сая ам.долларыг (RED) ДОХ - той тэмцэх үйлсийн санд хандив өгөөд байна. iPhone 7 болон 7 Plus (PRODUCT) RED загвар нь албан ёсоор дэлхий дахинд 3 сарын 24 өдөр худалдаанд гарах болно. iPhone 7 болон iPhone 7 Plus худалдаанд гарахдаа 128GB мөн 256GB загварууд АНУ - д 749 ам.доллар эхэлж Apple.com дээр зарагдах юм.

Түүнчлэн 3 сарын 24 өдөр Apple албан ёсны дэлгүүр байрлах 40 улсад худалдаалах гэнэ. Эдгээр улсууд нь Австрали, Бельги, Канад, Хятад, Франц, Герман, Хонгконг, Итали, Япон, Мексик, Голланд, Шинэ Зеланд, Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Испани, Швед, Швейцар, Тайван, Тайланд, Их Британи, Арабын нэгдсэн Эмират улс, Бразил, Чил, Колумб, Энэтхэг, Турк болон бусад орнуудад 4-р сард худалдаанд гарах гэнэ.

Мөн шинэ загваруудад зориулсан тусгай зөөлөн гэр 35 ам.долларын үнэтэй Apple-ын дэлгүүрүүд болон Apple.com дээр худалдаалах аж. Дэлгэрэнгүй мэдээлэл эндээс

 

 

Эх сурвалж : Apple.com

  • Apple iPhone дээр нэмэлт баттерей гаргалаа

  • Гацаж удаад байгаа iPhone - г хэвийн болгох хялбар арга

  • iPhone хүйтэнд ажиллах үед яадаг вэ ?

  • iPhone 6s усны хамгаалалттай байх боломжтой

Илүү дэлгэрэнгүй
АНХААР ! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг манай сайт устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд iPhone.mn хариуцлага хүлээхгүй.