iPhone 7 загварын илүү бодитой шинэ зураг

thumbnail
Түгээсэн
26075 Уншсан

iPhone 7 эх загварын үйлдвэрээс алдагдсан зураг цахим ертөнцөд тараагдаад багагүй шуугиан тариад байсан. Өчигдөрхөн Apple-ийн бүтээгдэхүүний талаар найдвартай мэдээлэл бичдэг Японы MacOtakara сайтад “iPhone 7-гийн хамгийн бодит” зураг гэж тодорхойлсон зураг тавигдсаныг Techinsider сайт мэдээлэл хийжээ. Үүнтэй ижил зураг хамгийн алдартай Apple - ын шинэ бүтээгдэхүүний талаар таамаг дэвшүүлж алдагдсан материал тавьдаг сайт " Nowhereelse " дээр нийтлэгдсэн байсан удаатай. 

Ерөнхийдөө энэ зураг өмнө нь гарч байсан таамаг үнэн байх магадлал маш өндөртэй байгааг харуулж байна. Энэхүү зураг цацагдахаас өмнө iPhone 7 чихэвчийн оролт байхгүй мөн антенн удирдлага дээд болон доод хэсэг дээр байрлах талаар мэдээлэл тарж байсан юм.

Түүнчлэн камер нь өмнөх загваруудаас хамаагүй том болсон байгаа нь илт харагдаж байх аж. Хамгийн ихээр сонирхол татcан хэсэг нь Ухаалаг холбогч буюу iPad Pro дээр байдагтай адил. 

Энэ холбогчийн тусламжтай iPad Pro - г хэвтээ байрлал дээр шууд нэмэлт гартай холбоод юм бичиж болдог. Гэвч iPhone 7 дээр гар залгах хэрэгцээ бараг байхгүй тул өөр шинэ төрлийн шинэ үйлчилгээ байх боломжтой. 

Хэрэв энэ зураг дээрх шиг загвартай iPhone 7 гарвал илүү сайжирсан камертай мөн чихэвчийн оролтгүй гарах нь эргэлзээгүй юм.

Холбоотой мэдээлэл