Хамгийн сүүлийн үеийн iPhone 7 алдагдсан зураг

thumbnail
Түгээсэн
26320 Уншсан

iPhone 7 болон iPhone 7 Plus зураг Хятадын үйлдвэрээс алдагдсан хэмээн Францын алдарт шуум мэдээ хүргэгч nowhereelse.fr сайт дээр тавигдсан байна. Тус зургууд нь шинээр худалдаанд гарах шинэ загваруудын гаднах гэрийн зураг бөгөөд илүү том камертай болсон байгаа нь зураг дээрээс харагдах юм. Түүнчлэн ихэнх эх сурвалжууд шинээр худалдаанд гарах загваруудын камер сайжрах талаар бичиж байгаа. Харин тус зургууд нь эдгээр мэдээллийг үнэн байх нөхцөлийг бүрдүүлж байх аж. Гэсэн хэдий ч тус загваруудын камер яг адил камертай биш байгаа бөгөөд iPhone 7 энгийн камертай байгаа бол iPhone 7 Plus загвар нь Хос камертай байгаа. Мөн харагдах байдлаасаа iPhone 6s адил дугуйрсан булантай загвараар хийгдсэн байна. Шинээр гарах загварууд чихэвчийн оролтгүй гарна хэмээн хэд хэдэн эх сурвалж мэдээлэл хийж шуугиулаад энэ талаар эсэргүүцсэн хэрэглэгч нар баггүй гарсан юм. Харин шинээр загваруудын алдагдсан зургууд чихэвчийн оролтгүй байгаа бөгөөд энэ таамаглал нь үнэн бодитой байх үндэслэл улам нэмэгдээд байгаа.

Хэрхэн чихэвч залгах эсэх нь эргэлзээтэй байгаа бөгөөд нэг бол lightning usb оролт дээр тусгай зориулалтын Earpod чихэвч залгах нэг бол Bluetooth чихэвчтэй худалдаанд гарч магадгүй.

 

iPhone 7 их бие зураг

 

iPhone 7 Plus их бие зураг

 

 

iPhone 7 чихэвчийн оролтгүй

 

iPhone 7 дээр хэрэглэгчид ихээхэн найдлага тавиад байгаа. Учир нь iPhone SE , iPhone 6s , iPhone 6s Plus загварууд өмнөх iPhone 5s, iPhone 6, iPhone 6 Plus - тай харагдах байдлаас өөрчлөлт оруулаагүй нь хэрэглэгчдийг төдийлөн сайн татаж чадахгүй байгаа. Түүнчлэн өнгөрөгч 3 дугаар сард Apple компани 2016 оны эхний улирлын санхүүгийн тайлангаа зарласан нь iPhone гар утасны борлуулалт муу байж 2003 оноос хойш анх удаагаа орлогын бууралттай үр дүн гарсан. Үүний дараагаар Apple - ын CEO Тим Кук CNBC телевизэд ярилцлага дээр шинээр гарах iPhone загварыг өмнөх загваруудаас тэс өөр байх болон мөн хэрэглэгчид тийм л өөр бүтээгдэхүүн хүлээж байгаа талаар хэлсэн.

 

Үүнээс үүдээд шинээр худалдаанд гарах загварын хүлээлт ихээхэн нэмэгдсэнээс  гадна загваруудыг уламжлалт ёсоор ирэх намар танилцуулна.

 

Эх сурвалж : Macrumors

Холбоотой мэдээлэл